Казахстаны Астана хотноо эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээн өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилж шигшээ наймд үлдэх тулаанууд эхэллээ.
Монголын баг тамирчдаас хоёр боксчин шилдэг 16-д үлдэж бусад нь тэмцээнээ өндөрлүүлсэн.
Эмэгтэйчүүдийн 48кг-д дөнгөж сая Дорнод аймаг Талын бүргэд клубын тамирчин Лутсайханы Алтанцэцэг Украины Наталья Князийн эсрэг тоглолоо. Манай боксчин дөрвөн үеийн турш илүүрхэж 38:38, 40:36, 39:37 онооны харьцаагаар өрсөлдөгчөө ялж наймд үлдснээр медалийн төлөө тоглохоор боллоо.
Дэлхийн аваргын медалийн төлөөх тулаанаа Америкийн тамирчин олимпийн хүрэл, дэлхийн аваргын алт, хүрэл медальт Эспарза Марлентай хийхээр боллоо
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих