Азербайжаны Баку хотноо олимпийн эрх олгох сүүлийн тэмцээний шилдэг 16-д үлдэх хариуцлагатай тулаанууд эхэллээ.
Монголын боксчдоос өнөөдөр 75кг-д дэлхийн "Универсиад" наадмын хүрэл, Азийн залуучуудын аваргын хүрэл медальт ОУХМ Н.Шинэбаяр шилдэг 16-д үлдэх тулаанаа хийнэ.
Тэрбээр Испани улсын тамирчин Балачо Дамианыг 2:1 харьцаагаар ялж хоёр дахь ялалтаа авлаа.
Шилдэг наймд үлдэх тулаанаа маргааш Ирландын боксчин Ореил Мишелтэй маргааш шөнө 12.00 цагаас тоглохоор боллоо.
Эрэгтэйчүүдийн 75кг-д 50 ширэн бээлийтэн тулалдаж шилдэг 16 боксчин шалгарч үлдээд байна.
Энэ удаагийн тэмцээнээр олимпийн 39 эрх олгоно.
- 52кг
- 56кг
- 60кг
- 69кг
- 75кг
- 81кг жин тус бүрийн эхний таван байрт шалгарсан боксчдод эрх олгоно.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих