447 зорчигч 27 багын гишүүд зорчиж явсан өмнөд солонгосын "Sewol" Усан онгоц живээд багагүй хугацаа өнгөрлөө. Сураггүй болсон зорчигчид амьд гэх найдлага тасарч байгаа ч 212 хөлөг онгоц үүнээс эргийн хамгаалалтын 90, байлдааны 32 хөлөг онгоц, 34 нисэх онгоц болон 556 цэргийн болон иргэний аврах ажилчдыг дайчлан хайлтыг үргэлжлүүлсээр байгаа юм.
Харин Өмнөд Солонгосын хэвлэлүүд хөлөг онгоцон дотор байгаа хүүхдүүдийн эцэг эхдээ бичсэн мессежүүдийг нийтэлжээ. Шин Юнг Зин хэмээх сурагч ээждээ "Магадгүй энэ нь би танд хайртай гэж хэлэх хамгийн сүүлчийн боломж байх" гэсэн мессеж илгээсэн байна. Усан онгоц дотор чухам юу болоод байгааг мэдэхгүй ээж нь "Яагаад тэр вэ" хэмээн хариулахад хүүхэд "Ямар ч байсан би танд хайртай" гэж бичжээ. Аз болоход дээрх мессежийг бичсэн хүүг аварсан гэнэ. Тэгвэл Sewol онгоцонд явсан 6 настай хүү дүүдээ аврах хантаазаа өгч авраад өөрөө сураггүй болсон байна.
"Sewol" хөлөгт их хэмжээний ачааг нөөцлөн хурааж, даацыг гурав дахин хэтрүүлсэн байсныг шинжээчид тогтоожээ. Одоогоор усан онгоц хүний буруутай үйлдлээс эсвэл техникийн гэмтлээс болж осолдсон эсэхийг тогтоогоогүй байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих