Рио-де-Жанейро хотноо өнөөдөр боксын тэмцээний сугалаа явагдлаа. Энэ удаагийн олимпийн наадмын боксын тэмцээний нэг онцлог давуу тал гэвэл нэгдсэн жин үзэхгүйгээр тоглолт бүрийн өмнө жин үзэхээр болсон байгаа.
Ази тивийн аварга, Азийн наадмын аварга Д.Отгондалай, ОУХМ Г.Ган-Эрдэнэ нар дэлхийн чансаанд эхний наймд бичигдэж байгаа учраас эхний тойрогтоо гоц мөргөж шилдэг 16-д үлдлээ.
Боксын сугалааг эхний байдлаар танилцуулъя.
49кг: ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ
Эхний тойрогтоо гоц мөргөсөн. Улмаар шилдэг наймд үлдэх хоёр дахь тоглолтоо наймдугаар сарын 8-нд 13:30 хийнэ. /Рио-де-Жанейрогийн цагаар/
52кг: Хархүүгийн Энх-Амар
Эхний тоглолтоо наймдугаар сарын 13-нд 13:15 цагаас тоглоно.
56кг: Эрдэнэбатын Цэндбаатар
Эхний тоглолтоо наймдугаар сарын 10-ны 13:45-нд хийнэ.
60кг: Доржнямбуугийн Отгондалай
Дэлхийн чансаанд аман хүзүүдэж байгаа учраас шууд гоц мөргөж 16-д үлдсэн. Шилдэг наймд үлдэх тулаанаа наймдугаар сарын 9-нд 13:00 цагаас Нидерланд-Тайваний боксчны ялсантай нь тоглоно.
64кг: Баатарсүхийн Чинзориг
Эхний тулаанаа наймдугаар сарын 10-нд 08:15 цагт тоглоно.
69кг: Бямбаагийн Түвшинбат
Наймдугаар сарын 7-нд 08:00 цагаас эхний тоглолтоо хийхээр боллоо.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих