Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны Олимпийн XXXI наадам өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдана. Энэ удаагийн наадамд дүрвэгсдийн багтай нийлэн 207 орны 11 мянган тамирчин спортын 28 төрөлд 306 багц медалийн төлөө өрсөлдөж байна.
Манай улсаас өнөөдөр буудлага, бокс, жүдо бөхийн төрлүүдэд дараах тамирчид тэмцээнтэй.


БУУДЛАГА:
Эмэгтэйчүүдийн 25 метр спорт гар бууны дасгалд Олимпийн мөнгөн медальт Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нар өрсөлдөнө. Энэ дасгал О.Гүндэгмаагийн үндсэн төрөл бөгөөд Ц.Мөнхзул ч амжилт үзүүлэх боломжтой.
Манай тамирчид наймдугаар сарын 8-ны өдөр 10 метрийн хийн гар бууны дасгалд өрсөлдөж, О.Гүндэгмаа 379 оноогоор 20, Ц.Мөнхзул 378 оноогоор 32-р байрт орсон юм.

БОКС:
60 кг: Д.Отгондалай эхний тулаанаа Нидерландын тамирчин Ласруз Энрикотой хийнэ. Дэлхийн чансааны хоёрт бичигдэж буй Д.Отгондалайгийн хувьд эхний тойрогт хийлж, шилдэг 16-д үлдээд байсан юм. Өнөө шөнө буюу үүрээр 05-н цагт тоглоно
Энэ удаагийн наадамд манай зургаан боксчин эрхээ авч тулалдаж байна. Тэднээс өчигдөр 49 кг-д өрсөлдсөн ОУХМ Г.Ган-Эрдэнэ Эквадорын Куйпо Пилатаксид дийлдэн тэмцээнээ өндөрлүүлсэн.
Бусад тамирчдын хувьд бүгд шөвгийн 16-д үлдээд байна. Маргааш 56 кг-д Э.Цэндбаатар шөвгийн наймын тулаанаа хийнэ.

ЖҮДО БӨХ:
Эрэгтэйчүүдийн 81, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн барилдаан болно.
81 кг: Нийт 33 бөх. О.Ууганбаатар "D" хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогт хийлсэн. Удаах тойрогт Египетийн бөх Абделаал Мохамедтай барилдана.
63 кг: Нийт 26 бөх. Дэлхийн аваргын хүрэл медальт, "Лондон-2012" олимпийн наадмын V байрын эзэн Ц.Мөнзаяа "А" хэсэгт багтжээ. Тэрээр эхний тойрогт Морокогийн тамирчин З.Ризлэнтэй барилдана.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18603
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих