
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сумын Гал унтраах, аврах 53 дугаар ангийн 27 албан хаагч, орон нутгийн 48 иргэн түймрийн голомтод ажиллаж өчигдөр дахин цурманд оруулсан байна.
Мөн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, "Нүхт”-ийн аманд энэ сарын 08-нд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтрааж, ойн байцаагчид нь хүлээлгэн өгчээ. Түймрийг унтраахаар дүүргийн онцгой байдлын 22 албан хаагч, Дархан цаазад Богд Хан уулын Байгаль орчны газраас 3 албан хаагч "Ажнай” компанийн 17 ажилтан ажилласан байна.
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18618
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих