Маш их ховордсон цасны буюу цоохор ирвэс Төвдийн нутагт үзэгдсэнийг
"ВВС-гийнхэн дүрсжүүлжээ. Ирвэс малчны хот руу орж, нэг хонь барьсныхаа
дараа дуран автайд ертсөн байна. Тэрхүү ирвэс 1.3 метр урт, 80-120 кг
жинтэй байсныг эх сурвалжууд хэлсэн юм.
Тус ирвэс бүхэл бүтэн нэг хонь идсэнийхээ дараа үсэрч харайх нь бүү хэл явж чадахгүй байсан гэнэ. Ойн хамгаалалтын албаныхан энэ тухай мэдээллэхдээ "Цасны цоохор ирвэс нь нэн ховордож, улаан номонд орсон амьтан бөгөөд ийнхүү ил үзэгдэж байгаа нь хоол тэжээлийн дутагдалд орсныг илтгэж байна" гэжээ.
Ирвэс нь уулын хүйтэн орчинд дасан зохицсон, бие бахим, үс зузаан, чихжижиг дугуй байдаг тул дулаан бага алддаг байна. Тавхай өргөн байдаг нь цасан дээр явахад жингээ жигд хуваарилахад хэрэгтэй бөгөөд тавхайндаа үстэй байдаг нь эгц, тогтворгүй гадаргуу дээр явахад тусалдгаас гадна дулаан алдагдлыг багасгадаг гэнэ.
Ирвэсийн сүүл урт, уян хатан байдаг нь тэнцвэрээ олоход нь дэм болдог. Сүүл нь зузаан үсээр бүрхэгдсэн байдаг ба унтахдаа сүүлээрээ нүүрээ хучдаг тул хөнжлийн үүрэг гүйцэтгэдэг аж.
Я.ДАРЬСҮРЭН /Өдрийн шуудан/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих