Тус яамны мэдэгдсэнээр, шумуулаар дамждаг "зика” вирусийн улмаас хэт жижигхэн толгойтой хүүхэд гарсан тохиолдол Бразилын бүх мужид буюу 27 мужид бүртгэгджээ. Хэт жижигхэн толгойтой хүүхэд төрсөн хамгийн олон тохиолдол /389/ тус улсын зүүн хойд нутгийн Пернамбуко мужид бүртгэгдсэн байна.
Насанд хүрсэн хүн "зика" вирусийн халдвар авсан тохиолдолд ноцтой хүндрэл гарахгүй боловч жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд тархины төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай, хэт жижигхэн толгойтой хүүхэд төрдөг байна.
Өдрийн цагаар идэвхтэй байдаг шумуулаар дамждаг энэ вирус 2015 оны хавраас Бразилд тархаж, улмаар Латин Америк даяар тархсан юм. Европ болон АНУ-д "зика”-гийн халдвар авсан тохиолдлууд бүртгэгдсэн гэх мэдээлэл энэ оны эхээр хэвлэлүүдэд гарч эхэлсэн билээ.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих