Малчдад туслах хандивын үйл ажиллагаа нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрөөс эхлэн 2016 оны 12 дугаар сарын 24-ыг хүртэл нэг сарын хугацаанд үргэлжлэх юм. Байгууллага, иргэд, аж ахуй нэгжээс цугласан хандивыг аймгийн Улаан загалмайн хороон дээр төвлөрүүлэх юм.
Малчин түмэн маань дөрвөн цагийн эргэлтэд цаг агаарын хүнд хэцүү нөхцөлийг даван туулж, нүүдэлчдийн уламжлалт соёл түүхийг тээн, монголчуудын амьдралын мөн чанарыг хадгалж, эх орныхоо газар нутгийг сахин хамгаалж, байгаль орчноо дээдлэн шүтэж ирсэн билээ. Байгаль цаг агаарын энэ хүнд үед ард иргэд, Төрийн болон Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийг чин сэтгэлээрээ малчиддаа туслахыг уриалж байна.
"Зовох цагт нөхрийн чанар танигдана” хэмээсэн ардын сайхан сургаалиа дээдэлж, нэгнээ дэмжин туслах өгөөмөр сэтгэлийн тэнхээтэй та бүхнийг бидний уриалгыг дэмжин энэрэнгүй сайхан сэтгэл, зүтгэлээр хамтран ажиллаж дэмжинэ гэдэгт найдаж байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих