Хөтөлбөр энэ сард хэрэгжиж эхлэх бөгөөд "нийтлэг үндсэн орлого" бий болгоход чиглэсэн эхний арга хэмжээнүүдийн нэг юм. Уг хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн ажил эрхлэлт, орлого, эд хөрөнгийг үл харгалзан тэдэнд сар бүр 587 доллар олгох ажээ.
Технологийн дэвшил нь хүний хөдөлмөрийн оролцоог багасгаж буй энэ үед хөдөлмөр эрхлэгчдийн хувьд үндсэн орлого бий болгох энэ санаа нь тэдний нийгмийн хамгааллын баталгааг хангах юм. Үүнээс гадна ажилгүй хүмүүс ашиг орлогоо алдалгүйгээр өөр нэгэн ажилд шилжих боломжийг олгож байна.
Хөтөлбөрийн эхний үе шат хоёр жилийн хугацаанд хэрэгжинэ. Хамрагдах хүмүүсийг санамсаргүй түүврийн байдлаар сонгох ба тэдгээр хүмүүс ажилгүйдлийн тэтгэмж эсвэл орлогын татаас авдаг байх ёстой ажээ. Харин энэхүү хөтөлбөрөөр дамжуулан олгож байгаа мөнгөнөөс орлогын татвар авахгүй юм.
Хэрвээ энэ бүхэн амжилттай хэрэгжвэл насанд хүрсэн финланд хүн бүрийг уг хөтөлбөрт хамруулах гэнэ.
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ”агентлаг

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21691
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих