
Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий, хонины цэцэг өвчин гарч, тархалт нь нэмэгдэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын тушаалаар ОБЕГ, МХЕГ, Мал эмнэлэг үржлийн газар, аймгийн Онцгой комиссын хамтарсан ажлын хэсэг халдварын голомтод өнөөдрөөс /өчигдрөөс/ эхлэн 14 хоног ажиллахаар боллоо. Дээрх аймагт зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 3-5-ны өдрүүдэд хязгаарлаад байсан юм. Учир нь, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дэвсгэрт орших Алтан-Овоо, Шилийн богд уулыг зорих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдсэнээс бусад аймаг суманд малын гоц халдварт өвчин тархах эрсдэлтэй байсан аж. Харин уг хязгаарлалтыг цуцалж, өнөөдрөөс тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг чөлөөтэй болгожээ. Гэхдээ мах, малын гаралтай түүхийн эд тээвэрлэх хориотой юм байна. Тиймээс малын гаралтай түүхий эд, мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээг шинжилгээ, гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан борлуулах, авахгүй байхыг ОБЕГаас анхаарууллаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22766
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
Сэтгэгдэл бичих