Хатагин овогт Сүх-Очирын Чинбаяр нь 1987 онд Гурванзагал суманд Сүх-Очирын отгон хүү болон мэндэлсэн. Бага насандаа Гурванзагал сумын ясли, цэцэрлэгээр хүмүүжин 1994-2002 онд сумын 8 жилийн дунд сургууль, 2002-2004 Чойбалсан хотын 12 дугаар сургуулийг төгсч бүрэн дунд боловсрол эзэмшсэн.
С.Чинбаяр нь 2004 оноос бие даан мал маллаж, мал сүргээ жил бүр тогтмол өсгөж байгаа бөгөөд "Айргийн энгэр" гэдэг газарт өөрийн эзэмшлийн өвөлжөө, хаваржааны хашаа саравч барьж, шинээр 2 худаг гарган тохижуулсан.
2014 онд Б.Туяатай гэр бүл болсон. Ээж Цэрэнжавын Оюун, хүү Ч. Мөнхдалай ,охин Ч.Отгонхуар нарын хамт мал маллан амьдардаг.
Ээж Ц. Оюун нь 1954 онд төрсөн. Дорноговь аймаг дахь АУДсургуулийг Эх баригч, Бага эмчээр 1977 онд төгссөн. 1977 оноос Дорнод аймгийн Гурванзагал сумын Хүн эмнэлэгт Эх баригч,Бага эмчээр тасралтгүй 26 жил ажиллаад 2003 онд гавьяаныхаа амралтанд гарсан. Ажиллах хугацаандаа 560 гаруй хүүхдийг эсэн мэнд эх барьж авсан байна. Энэхүү зүтгэлийг төр засаг үнэлж Ардын Хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн ойн медаль Алдарт эхийн 2 дугаар одон Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдсан.
Аав Н.Сүх-Очир нь 1954 он-1997 он. Дорноговь аймаг дахь АУДС-ыг 1976 онд төгссөн. 1976 оноос-1990 онд Дорнод аймгийн Гурванзагал сумын Хүн эмнэлэгтэх баригч, бага эмч 1990-1997 он Дорнод аймгийн Гурванзагал сумын ЕБСургуулийн Биеийн тамирын багшаар ажилласан. Ажиллах хугацаандаа тус сумын эрүүл мэндийн болоод ,спортын бүх төрөл , нийтийн биеийн тамирыг хөгжүүлж улс,аймаг бүс сумдын олон төрөлт тэмцээнд баг тамирчидаа бэлтгэн амжилттай оролцож байсан. Түүний шавь нараас аймгийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнд тогтмол амжилттай оролцож байв. Үндэсний бөхийн барилдаанд Мөн аймгийн аварга шалгаруулах барилдаанд түрүүлэх, үзүүрлэх зэргээр амжилт гаргаж байв. Аймаг сумын цолтой бөхчүүд төрөн гарсан.
Гэргий Батдэлгэрийн Туяа нь 1990 оны 04 сарын 04 Дорнод аймгийн Баянтүмэн суманд Батдэлгэрийн ууган охин болон мэндэлсэн. 1998он-2008он Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар 10 жилийн сургууль. 2008 он-2012 он ХААИСургуулийн эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. 2012 он-2013 онд МИГдаатгал ххк-ны Дорнод салбарын нягтлан бодогч менежерээр ажилласан.
Цагаанхошуу багийн малчин С.Чинбаяр нь 2004 онд анх ээж Ц.Оюун, найз Ч.Цэвээндорж, Ч.Батчадраа нарын хамт мал маллаж, мал сүргээ өсгөн үржүүлж өдий зэрэгтэй амжилтанд хүрсэн билээ. Үүний зэрэгцээ Ч.Батчадраа, Ч.Цэвээндорж нарыг малжуулан, өрх тусгаарлан айл болгон дэмжиж хамтдаа малаа маллан өнөөдрийг хүртэл айл саахалт амьдарч байна.
Мөн бусад өрхийн амьжиргааг дэмжих зорилгоор гэрээгээр малчин авч ажиллуулдаг. С.Чинбаяр нь : сум орон нутгаас зохион байгуулагддаг олон нийтийн ажилд сум ,багийнхаа иргэдийг манлайлан оролцож, хандив тусламжийг тогтмол өгдөг манай сумын тэргүүний залуучуудын нэг юм.
Тэрээр 2011 онд суманд зохион байгуулагдсан "Баргажин-2011" наадамд 500.0 мянган төгрөг, 2014 онд сумын "Цэцэрлэг”-ийн 50 жилийн ойг тохиолдуулан 500.0 мянган төгрөг, 2015 онд сумын "ЕБС”-ийн 80 жилийн ойд зориулан 200.0 мянган төгрөг, 2015 онд суманд зохион байгуулагдсан "Түмэн адууны баяр"-ын арга хэмжээнд 200.0 мянган төгрөгийг тус тус өгсөн ба жил бүр Баян-Эрхтийн овоо тахилгад зориулан хандив тусламж өгдөг билээ.
С.Чинбаяр нь малынхаа үүлдэр угсааг сайжруулахад байнга анхааран ажилласнаар Буриад омгийн хуц, Аравжаргалантийн ухна, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас азарга, Төв аймгийн Баянцагаан сумаас азарга, Орос, Англи үүлдрийн азарга , Дорнод аймгийн Баянуул сумаас бух худалдан авч мал сүргээ чанаржуулж байгаа бөгөөд МУ-ын Засгийн газраас малчдыг хоршоожуулах аяныг дэмжиж 2013 онд Гурванзагал сумын "Өгөөмөр Баян-Эрхт” хоршоонд гишүүнээр элссэж идэвхитэй ажиллаж байна. Цаашид шинэ гойд ашиг шимт цөм сүргийг бий болгож баг, сум , аймгийн хэмжээнд дэлгэрүүлэх зорилго тавьж байна.
Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, 2010 онд сумын "Шилдэг залуу", 2011 онд Монголын Залуучуудын Холбооны "Тэргүүний залуу" алтан медаль, 2013 онд сумын "Алдарт уяач" цол тэмдэг, 2014 онд сумын "Сайн малчин" цол тэмдгээр тус тус шагнасан байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих