Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2014 оны 5 дугаар сарын 12-ны 20 цагаас 2014 оны 5 дугаар сарын 13-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсч Хангай, Хөсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар хур тунадас, цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө Хэнтийн нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм, өдөртөө Дорнодын нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим үед түр зуур 16м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 7-9 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурга. Сэрүүсч шөнөдөө Дундговийн нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм, өдөртөө Өмнөговийн нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.
2014 оны 5 дугаар сарын 14-нөөс 2014 оны 5 дугаар сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
14-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 15,16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 14-16-нд говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих