Аймгийн засаг даргын 2014-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсэг өнөөдрөөс байгуулагдаж эхлээд байна.Эрүүл мэнд ,боловсрол,аялал жуулчлал,Байгаль хамгаалал,аймгийн хөгжлийн тэргүүлэх бодлого, сум бүрийн онцлогт тохирсон сумын хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар ажлын хэсгүүд ажиллах юм.
Ажлын хэсэгт аймгийн ЗДТГ-н мэргэжилтэнгүүд,Засаг даргын дэргэдэх агентлагын удирдлага мэргэжилтэнгүүдээс гадна салбар бүрийн төрийн бус байгууллагуудын төлөөллүүд багтан ажиллах юм.Бодлогын баримт бичиг хөтөлбөрийг өнөөгийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ,нөхцөл байдлын шинжилгээний үндэслэл,хамрах хүрээ,цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж хөтөлбөртөө хэрэгжүүлэх үе шат, хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны зарчим,хөтөлбөрийн удирдлага,зохион байгуулалт,санхүүжилт,хөтөлбөрийг дэмжих бодлого,арга хэмжээ, гарах үр дүн түүнийг тайлагнах зэрэг асуудлуудыг багтаан боловсруулахыг ажлын хэсгүүдэд даалгасан байна.
Аймгийн ЗДТГ ОНХА
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих