Дорнод аймгийн Баяндун сумын эрүүл мэндийн төвийн дарга, ахлах зэрэгтэй их эмч Б.Сэргэлэнбаатар 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөлийн 17/01/01 дугаар тогтоолоор Клиникийн профессор цол хүртлээ. Их эмч Б.Сэргэлэнбаатар нь 1996 онд АУИС-ийг төгсснөөс хойш одоог хүртэл Баяндун сумын эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байна. 1998 онд мэс заслын эмчийн, 2003 онд хавдрын эмчийн, 2010 онд хүүхдийн эмчийн мэргэжил эзэмшсэн. Энэ хугацаанд 10 их эмчийг дагалдуулан сургаснаас 1 их эмч сумын ЭМТ-ийн даргаар, бусад их эмч нар БОЭТ болон сумын эрүүл мэндийн төвүүдэд эмчлэгч их эмчээр ажиллаж байна. Мөн 6 судалгааны ажил хийж эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлж тэргүүн, дэд байруудыг эзэлж байсан ба 8 эмнэлгийн тусгай мэргэжилтний судалгааны ажлыг удирдсан байна.
dornodmedee.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=23900
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих