Хонхны баяр болж буйтай холбоотойгоор сурагчдаас их хэмжээний мөнгө татахыг хориглосон. Мөн цэцэрлэг, бага ангийнханыг хонхны баяр хийхийг хориглосон. Ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулийн төгсөлтийн баярыг архигүй тэмдэглэе хэмээн жил бүрийн хавар уриалдаг ч тодорхой үр дүнд хүргэдэггүй. Мөн энэ үеүдэд сургууль төгсөгчдийн дунд архидалт газар авч, оюутан сурагчид гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн хохирогч болох магадлал өндөр болдог байна.
Тийм учраас Дорнод аймаг Ерөнхий боловсролын сургууль, Их дээд сургуулиудын хонхны баярыг нэг өдөр нэгдсэн хэмжээгээр зохион байгуулахаар болжээ. Тэгэхдээ тухайн өдөр архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг бүх дэлгүүр хоршоо, үйлчилгээний газруудад хориглохоор төлөвлөөд байгаа аж. Үүнээс бусад аймаг, нийслэлийнхэн ч санаа авч төгсөгчдийн архидан согтуурах явдалд цэг тавимаар юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих