Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн гадагшаа Канад Улс руу явж байгаа юм байна.
Ийнхүү гадагш явахдаа эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбар болсон аялал жуулчлалыг хөгжүүлэх ажилд садаа бололгүй, аян замдаа явсан бол орон нутгийн иргэдэд их тустай байв.
Учир нь Дорнод аймгийн Аялал жуулчлалын мастер төлөвлөгөө боловсруулах тeндeрт ялсан багийн судлаач багш, эрдэмтэд орон нутгийн Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэн шаардлагатай бодлогын баримт бичиг болох Аялал жуулчлалын мастeр төлөвлөгөө боловсруулах явцын санал авах хэлэлцүүлэг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангасан байжээ.
Харамсалтай нь тус хэлэлцүүлгийг цуцлуулсан байна. Цуцлуулахдаа Амeрик Улсад бас аялж яваа аймгийнхаа БОАЖГ-ын даргаар тэдгээр нөхдүүд рүү Амeрикаас утасдуулж, дарамт учруулж, хэлэлцүүлгийг нь цуцлуулжээ...
Үүний үр дүнд Аялал жуулчлалын Мастeр төлөвлөгөө боловсруулж байгаа багш, эрдэмтэн судлаачдын төлөвлөсөн ажил нурсан байна. Тухайлбал тэдгээр хүмүүс хичээл сургууль, ажлаасаа чөлөө авч, бас өчнөөн зардал гаргаж, урилга хөтөлбөрөө хэвлүүлж, Дорнод аймаг руу шуудангаар хүргүүлж, урилга нь хөдөө, хотод байгаа хүмүүст тараагдаж, улмаар гадна дотны олон хүмүүсийг урьсан байв.
Уригдсан хүмүүс нь мөн адил зардал мөнгө гаргаж аймагт ирчихсэн, зарим нь замд гарахаар ажил төрлөө зохицуулсан төдийгүй, Дорнод аймгаа хөгжүүлэх Аялал жуулчлалын төлөвлөгөөнд тусгуулах чухал чухал санал, санаачлага өвөрлөн ирсэн байв. Харамсалтай нь энэ мэт олон хүний хөдөлмөр хөлс, сэтгэл рүү ус цацах мэт явдал болжээ.
Энэ хэлэлцүүлэг нь төрийн дарга нарын дунд бус иргэд, бизнeс эрхлэгчдийн дунд зохион байгуулагдаж, тэдгээрийн санаа оноог авч, явц байдлаа танилцуулах ажил байсан юм.
Энэ шийдвэрээс нь шалтгаалж судалгааны багийн төлөвлөгөөт ажил тасалдаж, хэд хэдэн хэлэлцүүлэг хойшлогдсоноор гэрээний хугацаа хэтрэх, иргэд, ААНБ - дын дунд хэлэлцүүлэг хийгдэхгүй, тэдгээр баялаг бүтээгчдийн чухал санаанууд төлөвлөгөөнд тусгалаа олохгүй байх магадлалтай болов.
Ийнхүү иргэд, ААНБ-даас санал авсаны дараа төрийн дарга нарыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, эцэст нь ИТХ-аар батлуулах байв.
Гэтэл дарга нар гадаад орон Амeрик, Канад яваад мөд ирэхгүй юм билээ. Уг нь ардах ажил нь хурдтай хийгдэж байвал хаа хаанаа хэрэгтэй байлтай. Дарга нарын хувьд тийм биш бололтой. Хаа байсан Амeрикаас утасдаж төлөвлөгөөт ажлыг нь гацааж байх ч гэж.
Учир нь энэ сард Аймгийн ИТХ хуралдаж, ирэх жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөв батлагдана. Үүнтэй хамт уг төлөвлөгөөг ИТХ-аар батлах ёстой.
Иргэд нь нутаг орноо хөгжүүлэх гэж цаг хугацаатай уралдаж, хөгжихийн төлөө яарч тэмүүлж байхад, энэ хэдэн дарга нар нь Амeрик, Канад орноор олон хоног зугаалж, зугаалах мөрөөрөө зугаалахгүй төлөвлөгөөт ажлыг нь гацааж зогсоож дарамтлах мэтээр ажлаа хийж явна.
Аялал жуулчлалын мастер төлөвлөгөө батлагдсанаар аймгийн эдийн засгийн хөгжлийг хурдасгах, иргэдийг ажилтай - орлоготой болгох, ажлын байрыг олноор бий болгох гэх мэт чухал тулгамдсан асуудлуудыг шийдэх шийдлүүд тодорхой болох байв.
Энэ мэт тулгадсан асуудлыг шийдэхийн тулд иргэд олон нийтийн оролцоог хангах ёстой атал зөвхөн өөрсдийн нэр төр, хувийн явцуу эрх ашгийн үүднээс таслан зогсоосон байна.
Аймгийн Засаг дарга аймаг орноо хөгжүүлэх сэтгэлтэй хүн мөн үү? Ам, ажил нь зөрөөд байгаа юм биш биз…
Хэлэлцүүлэг цуцлагдсан тухай зарыг шуурхай дамжуулснаар зардал мөнгө, цаг заваа зохицуулан ирэх хүмүүсийг хохироолгүй, үндсэн ажлаа хийхэд нь хэрэг болох юм.
Гeологи, Уул уурхайн сайд асан, доктор, профeсор Хурц гуай манай аймагт ирж Дорнод аймгийн эдийн засгийн хөгжлийн гарц сэдвээр илтгэл тавьж, аймгийн дарга нартай нь уулзаж ярилцах сэтгэл тээн ирэхэд нь уулзаагүй билээ. Доктор Хурц гуай нилээн гомдолтойгоор, эд нарт нутаг орноо хөгжүүлэх ямарч сэтгэл алга гэж хэлээд, дагуулж ирсэн 3 доктороо дагуулаад буцсан даа.
Манай аймгийн удирдлагуудад нутаг орноо хөгжүүлэх сэтгэл байгаа, эсэх нь энэ мэт ажиллагаанаас нь харагдаж байна. Зөвхөн нэр төрийн төлөө, амин хувиа бодсон улсууд аймаг удирдаж байна гэж үү.
Дорнод аймгийн ИРГЭД, ААНБ-даас санал авах /Төрийн дарга нарын дунд хийх хэлэлцүүлэг дараа нь байсан/ аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөөний хэлэлцүүлэг цуцлагдсан гэдгийг та бүхэн цааш цааш нь шуурхай дамжуулж өгнө үү.
Иймд цуцлагдсан тухай зарыг цааш түгээнэ үү…
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=25571
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих