
Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго
Дорнод аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.
"Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, "Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.
Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал
Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.
Ø Боловсролын шаардлага”: Тухайн ажлын байранд боловсролын ямар зэрэг тавигдсанаас шалтгаалж бакалавр эсвэл магистрын зэрэгтэй байх.
Ø "Мэргэжлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/.
Ø "Мэргэшлийн шаардлага”: Мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно.
Ø "Туршлагын шаардлага”: Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу тооцдог. /Нийгмийндаатгалын дэвтрийн "Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.
Мэргэшлийн шалгалтын бүртгэлийг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газарт 2017 оны 12 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд 09.00-12.30 хүртэл, 12.30-17.00 цаг хүртэл бүртгэнэ.
Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд шалгалтын үйлчилгээний зардал 6000 /Зургаан мянган/ төгрөг байна.
Гурав. Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ
- Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт; /Гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл лүү хөрвүүлсэн байх/.
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
- Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;
- "4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь; /нэгийг анкетад наасан байна/.
- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт
- Шалгалтын үйлчилгээний төлбөр
Жич: Цэргийн үүрэгтний үнэмлэх /Цэргийн алба хаасан тухай тэмдэглэгээ хийсэн байх/
Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.
Дөрөв. Шалгалтын хуваарь
Шалгалтыг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 08:00 цагаас эхлэн доорхи байдлаар зохион байгуулна.
- Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт /цахимаар/
- Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/, /цахимаар/
- Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/
Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд шалгалтын байранд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.
Тав. Мэдээлэл лавлагаа
Мэргэшлийн шалгалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг csc.gov.mn сайтаас болон 70583437 дугаараас лавлах боломжтой.
ТУСЛАХ ТҮШМЭЛИЙН АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Д/Д | Захиалга өгсөн газар, байгууллагын нэр | Нэгжийн нэр | Ажлын байр | Ажлын байранд тавигдах шаардлага | ||||||||
Нэр | Хариуцсан асуудал | Ангилал зэрэглэл | Орон тоо | Боловсрол | Мэргэжил | Мэргэшил | Туршлага | Ур чадвар | Тусгай чадвар | |||
0 | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
1 | Гурванзагал сумны ЗДТГазар | Засаг даргын Тамгын газар | Газрын даамал | Газрын харилцааг зохицуулах | ТЗ-3 | 1 | Дээд | Газрын кадастр, газар зохион байгуулагчгеодезийн инженер | – | – | Багаар ажиллах, баримт бичиг боловсруулах | Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах |
2 | Булган сумын ЗДТГ | Засаг даргын Тамгын газар | Газрын даамал | Газрын харилцааг зохицуулах | ТЗ-3 | 1 | Дээд | Газар зохион байгуулагч кадастр геодези зураг зүйн мэргэжилтэн | – | – | Багаар ажиллах, баримт бичиг боловсруулах | Компьютерийн хэрэглээний программ эзэмшсэн байх |
3 | Матад сумын ЗДТГ | Засаг даргын Тамгын газар | Газрын даамал | Газрын харилцааг зохицуулах | ТЗ-3 | 1 | Дээд | Газар зохион байгуулагч кадастр геодези зураг зүйн мэргэжилтэн | – | – | Багаар ажиллах, баримт бичиг боловсруулах | Компьютерийн хэрэглээний программ эзэмшсэн байх |
4 | Баян-Уул сумын ЗДТГазар | Засаг даргын Тамгын газар | Мэргэжилтэн | Мал аж ахуй, технологи, үржил бүртгэл хариуцсан мэргэжилтэн | ТЗ-3 | 1 | Дээд | Малын эмч, Зоо техникч, ХАА-н мэргэжилтэй | – | – | Компьютерийн хэрэглээний программ эзэмшсэн байх | Багаар ажиллах, баримт бичиг боловсруулах, |
5 | Гурванзагал сумын ЗДТГазар | Засаг даргын Тамгын газар | Мэргэжилтэн | Малын үүлдэр угсааг сайжруулах, удмын санг хамгаалах | ТЗ-3 | 1 | Дээд | Мал зүйч | – | – | Компьютерийн хэрэглээний программ эзэмшсэн байх | Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах |
6 | Сэргэлэн сумын ЗДТГазар | Засаг даргын Тамгын газар | Мэргэжилтэн | Мал аж ахуй, технологи, үржил бүртгэл хариуцсан мэргэжилтэн | ТЗ-3 | 1 | Дээд | Малын зүйч, Зоо техникч, | – | – | Компьютерийн хэрэглээний программ эзэмшсэн байх | Багаар ажиллах, баримт бичиг боловсруулах, |
7 | Булган сумын ЗДТГазар | Засаг даргын Тамгын газар | Мэргэжилтэн | Мал аж ахуй, технологи, үржил бүртгэл хариуцсан мэргэжилтэн | ТЗ-3 | 1 | Дээд | Малын эмч, Малын их эмч | – | – | Компьютерийн хэрэглээний программ эзэмшсэн байх | Багаар ажиллах, баримт бичиг боловсруулах, |
8 | Булган сумын ЗДТГазар | Засаг даргын Тамгын газар | Мэргэжилтэн | Нийгмийн ажилтан | ТЗ-3 | 1 | Дээд | Нийгмийн ажилтан, эрх зүйч, эдийн засагч | – | – | Компьютерийн хэрэглээний программ эзэмшсэн байх | Багаар ажиллах, баримт бичиг боловсруулах, Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах |
9 | Булган сумын ЗДТГазар | Засаг даргын Тамгын газар | Мэргэжилтэн | Төсөв, төрийн сангийн мэргэжилтэн | ТЗ-3 | 1 | Дээд | Санхүү, эдийн засагч | – | – | Компьютерийн хэрэглээний программ эзэмшсэн байх | Багаар ажиллах, баримт бичиг боловсруулах, Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах |

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих