Дорнод аймгийн зочид буудал, рестораны төлөөллүүдийг оролцуулан "Зочлох үйлчилгээний ур чадвар” сэдэвт сургалтыг Нью жуулчин компаний дэргэдэх "Аялал жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургалтын төв”-тэй хамтран зохион байгууллаа. Монголын аялал жуулчлалын салбарт "зочлох үйлчилгээний чиглэл”-ээр тогтмол сургалт зохион байгуулдаг төв бөгөөд үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байгаа хамт олон юм.
Мөн улирал тутам аймгийнхаа шилдэг зөөгч, бармен, зочин хүлээн авагч, тогооч нарыг шалгаруулах ур чадварыг тэмцээнийг зохион байгуулахаар болсон ба шалгарсан үйлчилгээний ажилтнуудыг улсын хэмжээний тэмцээн уралдаанд оролцуулан ур чадвар, туршлага мэдлэгийг нь улам хөгжүүлэх зорилготой байгаа юм.
Дорнод аймагт гадаад дотоодын аянчин гийчин, жуулчдыг хүлээн авах бааз суурийг бэлдэх, аялал жуулчлалыг амжилттай эхлүүлэн хөгжүүлэх үйлс ийнхүү үргэлжилсээр байна.
УЛААНБААТАР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБОО /ULAANBAATAR TOURISM ASSOCIATION POST

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих