15-нд өндөрлөхөөр товлоод байсан Сирийн асуудлаарх Женевийн энхийн VIII хэлэлцээ орон нутгийн цагаар 14-ний орой өндөрлөж, энэ удаагийн энхийн хэлэлцээнд ямар ч ахиц гаргаж чадсангүй. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудал хариуцсан тусгай элч Стаффан Де Мистура мөн оройн хэвлэлийн бага хуралд, хэлэлцээ хийж буй хоёр тал Сирийн энхийн хэлэлцээг ахиулах "алтан боломж"-ийг алдсан гэж хэлсэн байна. Энэ удаагийн хэлэлцээний үр дүн өөдрөг биш ч гэсэн Стаффан Де Мистура: Аюулгүйн зөвлөлийн 2254 тоот тогтоолын зураг төлөвлөгөөний дагуу Сирийн асуудлыг улс төрөөр зохицуулах ажлыг ахиулах болно. Энэ бол Сирийн ард түмний хүсэл эрмэлзэл юм гэжээ.
Сирийн засгийн газар болон сөрөг хүчин өмнөх хэлэлцээний үеэр ямар ч угтвар нөхцөл тавихгүй хэмээн зөвшөөрч, тэр зарчмын дагуу улс төрийн ахицын тухай өөр өөрийн саналаа дэвшүүлнэ хэмээн зөвшөөрсөн боловч Сирийн ерөнхийлөгч Башар Ал-Ассадын улс төрийн статусын асуудлыг хоёр тал өөр өөрийн угтвар нөхцөл болгожээ. Энэ нь хэлэлцээний хамгийн гол санал зөрөлдсөн асуудал болсон бөгөөд хэлэлцээ хэсэг зуур таслагдсан юм.
Шинэ ээлжийн энхийн хэлэлцээг ирэх оны 1-р сард хийхээр төлөвлөж байна.
Сайн-Өлзий ХОУР
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих