
А. хэсэгт:
Канад – 18,
Швед – 18,
Чех – 12,
Франц – 11 оноотойгоор их шөвөгт үлдлээ.
Канад хоорондын тоглолтоороо Шведыг хожсон тул хэсгээ тэргүүлэв.
Чех сулхан тоглож байсан ч гандан буурахгүй Ягрынхаа тусламжаар яаж ийгээд багтчихлаа.
Франц гараанаасаа л Канадыг
хожиж шуугиулаад, зүтгэсээр байж нэр хүндтэй Словакын өмнүүр гишгэж,
өөрийн орны хоккейн түүхэнд шинэ хуудас нээв.
Б. хэсэгт:
ОХУ – 21,
АНУ – 14,
Беларусь – 12,
Финланд – 11 оноотой гарцгаалаа.
Оросууд шинэ багаараа сайхан тоглож, ганц ч оноо алдалгүй итгэл төгс эхний шугаманд жагсав.
Овечкин нь Германтай тоглоход
гэмтсэн ч их шөвгийн тоглолтонд эргэн ирнэ гэсэн сайн мэдээтэй, Супер
довтлогч Малкиныгаа хамтрагчидтайгаа гар нийлхийг тохируулах гээд
ирээдүй харагдаж байна аа.
АНУ-н шигшээ тун орон гаран,
гаран орон тоглож байсаар яаж ийгээд л 2-р гарлаа. Сайн биш тоглосон
төдийгүй бусад багууд хэн хэндээ найр тавилгүй уралцаж бас их дэм өгсөн.
Гэрийн нохойн сүүл өөдөө
гэдгээр нутгийн баг бас л шуугиан тарьж хэсэгтээ аман хүзүүдэх шахлаа
даа. Латвийг хожиход шүүгч тусласан гэж шивнээнд өртсөн ч ерөнхийдөө тун
дажгүй тоглов. Ялангуяа өнгөрсөн шөнө Орсуудын эсрэг тун ширүүн үзлээ
дээ. Үүнээс харвал боломж байх шиг.
Финландыг ёстой аз л ивээлээ
дээ. Тун сул тоглолттой харагдана. Цааш хэрхэхийг тэнгэр л мэдэх байх.
Латви гарцаагүй гарчих байсан ч сүүлийн тоглолтондоо яагаад ч хэсгээсээ
гарах боломжгүй болсон Швейцарийг аргалж дөнгөсөнгүй. Ер яаж тоглох гээд
байгаа нь мэдэгдэхгүй баахан гүйсэн хүмүүс л хожигдоод амандаа орсон
шар тосоо түлхчихлээ.
Ингээд их шөвгийн тоглолтын оноолтыг сонирхуулбал:
Маргааш буюу 22нд: Монголын цагаар:
21:00 ОХУ – ФРАНЦ
22:00 АНУ – ЧЕХ
01:00 КАНАД – ФИНЛАНД
02:00 ШВЕД – БЕЛАРУСЬ гэж тоглох нь.
Бага шөвөгт миний бодлоор: 24-нд тоглох юм.
ОХУ – ШВЕД
ЧЕХ – КАНАД байх болов уу даа.
Оросууд тун эвгүй тоглолттой Францтай таарлаа. Өнгөрсөн жил хожигдож байсан шүү дээ. Гэвч энэ удаад хариугаа авах байх.
Канад тодорхой.
Швед арай ч Беларусыг оодруулахгүй биз.
Чех зохион байгуулалт, талбайн сахилага батын болон зүтгэлийн давуугаар амеркуудыг даваад ойчих байхаа.
Дараагийн тойм хүртэл баяртай.
Спортын тоймч

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2622
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих