11-нд Бээжин хотноо Хятадын худалдааны яамны дэд сайд бөгөөд олон улсын худалдааны хэлэлцээнийн орлогч төлөөлөгч Ван Шөүвэнь: Хятад улс 24 улс орон, бүс нутагтай чөлөөт худалдааны 16 хэлэлцээрт гарын үсэг зурсан. Чөлөөт худалдааны хэлэлцээр болон WTO хэлэлцээ бол харилцан дэмжиж, харилцан нөхөх чанартай. Хятад улс олон талт худалдааны хэлэлцээг дэмжинэ хэмээн онцолжээ.
ХIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы хэвлэлийн төвд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Ван Шөүвэнь: Хятад улс болон чөлөөт худалдааны түншүүдийн худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааны хөгжил нь чөлөөт худалдааны түншүүдийн бус гишүүний хөгжлөөс хурдтай хөгжиж байна. Чөлөөт худалдааны хэлэлцээр нь олон талт хэлэлцээрт маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Чөлөөт худалдааны хэлэлцээр болон WTO хэлэлцээ бол харилцан дэмжиж, харилцан нөхөх чанартай юм гэжээ.
Одоогоор олон талт худалдааны системд хүндрэл тулгараад байна. Хятад улс олон талт худалдааны хэлэлцээг дэмжинэ хэмээн Ван Шөүвэнь онцолжээ.
Ренчинсоо
ХОУР
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих