
Түүнчлэн Хутагт "Оюу толгой”, "Тавантолгой”, "Хармагтайн” ордын нэрийг өгч энэ газруудад хожмын өдөр хүн, эрдэнэ хоёроор дүүрнэ хэмээж байжээ. Энэ тухай Дорноговь аймгийн Данзанравжаа музейн тайлбарлагч, Равжаа судлаач О.Чинлүү ярьсан юм.
Тиймээс манай Говийн хутагтыг дорнынхон хүндэтгэн Ренбүүчи цол хүртээсэн хэмээдэг.Нэгэн удаа Далай ламд болон Цамба бурханд зориулж Цамын гондой хэмээх ном бичжээ. Гэтэл Далай лам уншаад ихэд магтаж "Энэ Ар халхад газар даахгүй эрдэмтэн хутагт байна. Тэр хүний бичсэн номыг уншихад ямар агуу юм бэ” хэмээн магтжээ. Монголчууд хүнийг мал, эд хөрөнгөөр нь газар даахгүй баян гэдэг байсан бол харин Хутагтыг Далай багш газар даахгүй эрдэмтэн хэмээдэг. Тэгээд Далай лам манай Хутагтад төгс гэгээрсэн хүн гэж мял, хаш бурхан багш Төвдийн амбан захирагч нарын бэлэглэж байсан эд зүйлс одоо Дорноговь аймгийн төвд байрлах Данзанравжаагийн гэр музейд хадгалагдаж хойчийн бидэнд үзмэр болж байна. Мял бурханг төгс гэгээрсэн хүнд олгодог. Говийн ноён хутагт Данзанравжааг Манж хятадууд ямагт өөрийн дайснаа гэж үздэг байсан. Манжийн Монгол журмын газраас /Гадаад Монголын хэрэг хариуцсан газар/ манай хутагтад Бодьсадва бурханг өгөхдөө бадарч буй гарынх нь гурван хурууг тасдаад бадамлянхуа цэцгийн суурины нь оронд хүний дотор эрхтэнээр дүүргэж, хүрээлүүлж өгсөн байдаг. Бодсадва бол шашны их хөлгөн судрын үндсэн шүтээн, жинхэнэ Бодьсадва гэдэг. Гэтэл энэ нь чи бидний өөдөөс түрүүчийн адил сөрвөл хуруу гараа тасдуулна шүү хэмээн занаж, анхааруулж байсан утгыг илэрхийлжээ. Гэвч Хутагт, би та нарын эсрэг зэвсэг барин тэмцэхгүй оюуныхаа хүч чадлаар тэмцэж газар нутгаа авна хэмээсэн гэдэг. Хоёр зууны тэртээд Равжаа хутагт хүмүүний амьдралын мөн чанар буян, нүглийн үйл хийгээд төгс гэгээрлийн тухай гайхамшигтай уран яруугаар дүрслэн илэрхийлж байсан нь "Саран хөхөөний намтар” жүжигт гардаг. Тухайлбал, хэрээ хүртэл эрлэгт данстай байдаг юм. Тиймээ хэрээ хүртэл шүү. Чи ямар нэгэн муу зүйл хийсэн бол үйлийн үрийнхээ төлөөсийг заавал төлөх болно гэж. Бусдын сайн сайхны төлөө чи чин сэтгэлээсээ буян үйлдэе гэсэн амирлангуй сэтгэл бол заавал чамаас тусламж гуйхыг нь хүлээгээд, тэгсэн тохиолдолд биеллээ олдог аваа, өгөөний дэнс биш.Чи үнэхээр буяны мөрөөр замнахыг хүсвэл хүн байтугай амьтдын төлөө өөрийгөө золиосолж болдогийг Монголын анхны дуулалт жүжигт харуулдаг. Түүний "Саран хөхөө” театр, эдэлж хэрэглэж байсан ном, судар, уран бүтээл, бүхий л эд өлгийн зүйлийг орон нутгийн музейд байрлуулсан нь олон хүнийг алмайруулсаар. Музейн тайлбарлагч өглөөний 07:00 цагаас үдшийн 23:00 цаг хүртэл ямар ч завсарлагагүй хөтөч хийдэг гэж байв. Бидний адил Равжааг үзэх гэсэн дотоод, гадаадын жуулчид музейд багтахгүй шахам зочилдог аж. Жуулчдын улиралд дугаарлалт үүсдэг гэж музейн ажилчид ярьж байв. Манай улсын аймаг, сум бүр түүх, домог болсон газар нутаг, байгалийн өвөрмөц тогтоцтой. Энэ бүхэн аялал жуулчлалын брэндинг юм. Гагцхүү үүнийг тэр нутгийн ард түмэн л хийж чадах билээ. Өөр хэн ч ирж тэнд аялал жуулчлал хөгжүүлэхгүй.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Ц.МЯГМАРБАЯР

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих