Улсын тэргүүний үндэсний лаборатори Хан-Уул цогцолбор сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой 06 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд тохиож байна. Монгол Улсын гавъяат багш Г.Бүдтуяа захиралтай Хан-Уул цогцолбор сургуулийн түүхт 50 жилийн ойн хүрээнд сургуулийн түүхийг хадгалах, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх зорилго бүхий "Цахим музей”-ийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр буюу 06 дугаар сарын 15-ны өдөр боллоо. Цахим музейн нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч Б.Тэгшжаргал болон ахмад багш нар оролцлоо.
Мөн түүхэн ойгоо угтан гаргасан "Дэнжид дэлбээлсэн эрдмийн их өргөө” номыг залах ёслол, Хан-Уул сургуулийн анхны захирал Б.Найдан багшийн нэрэмжит талбай, Бахархалын танхим, Дурсгалын цогцолбор талбайн нээлтийн арга хэмжээг зохион байгуулсан юм. Ойн баярын үйл ажиллагааны хүрээнд маргааш буюу 06 дугаар 16-ны өдөр аймгийн Хөгжимт драммын театрт Баярын хурал хийж, төрөлх сургуулт дээрээ Хүндэтгэлийн концерт тоглох ажээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих