Монгол орны цаг агаарын ерөнхий төлөв байдлыг харгалзан халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай Эрчим хүчний сайдын тушаалын дагуу Дорнод аймгийн төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны халаалт 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлнэ.
Өмнө жилүүдэд аймгийн Засаг даргын захирамжаар халаалтын хугацааг тогтоож байсан бол 2017 оны 09 дүгээр сараас эхлэн Эрчим хүчний сайдын эрхлэх хүрээнд шийдэгддэг болсон бөгөөд хуваарийн дагуу аймгийн төвийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууцнуудын халаалт 09 дүгээр сарын 15-ны өдрөөс ирж, аж ахуй нэгж, албан байгууллагуудын нэгдсэн халаалт 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих