Дэлхий нийтээр жил бүрийн 03 дугаар сарын 22-ны өдрийг "Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд энэ онд дэлхийн олон оронд "Цэнгэг ус-Тэгш хүртээмж” уриан доор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Дорнод аймгийн ЗДТГ, Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮГ, БОАЖГ, Буйр нуур, Мэнэнгийн сав газрын захиргаа, Хэрлэн голын сав газрын захиргаа, Онон, Улз голын сав газрын захиргаа хамтран аймгийн нийт хүн амын хэрэглэж буй ундны усны эрүүл ахуй, ариун цэвэр, шат дамжлагын талаар иргэд, олон нийтэд таниулах ажлыг зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан албаны хүмүүс "Дорнод Нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ-ын харъяа Ариутгах татуургын алба /Насосны төв станц/, Цэвэрлэх байгууламж, Чойбалсан хотын ундны усны эх үүсвэрийн худаг болон "Цэвэр ус хангамжийн алба”-ны үйл ажиллагаатай тус тус танилцлаа.
Түүнчлэн ”Эко” клубын сурагчдыг Чойбалсан хотын хүн ам, үйлдвэр, аж ахуйн нэгжийг цэвэр усаар хангадаг нэгдсэн систем бүхий инженерийн байгууламж болох "Цэвэр ус хангамжийн алба”-ны үйл ажиллагаатай танилцуулж, хүн төрөлхтний оршин тогтнохын үндэс болсон усыг хайрлан хамгаалах, усны үнэ цэнэ, хэрхэн усаа зохистой хэрэглэх болон цэвэр усны шат дамжлагын талаарх холбогдох мэдээллүүдийг өгч ажиллалаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих