Хүүхэд залуучуудын театр хэдийгээр соц нийгмийн сүүлийн үеийн барилга
ч гэлээ хувьсгалын сургаар хулжаад одсон гэх сүнс сүгнүүд амьдарч
байсан гэнэ. Найруулагчийн барин тавин хэлснээр Хүүхэд залуучуудын
театрын суурийг ухаад 20 жил болсон бөгөөд цаанаасаа л энэ газар
ерөөлгүй байж. Суурийг нь тавихаар ухсан гүн нүхэнд хүүхдүүд байлдаж
тоглож байгаад бие биеэ гэмтээх, согтуу хөлчүү хүмүүс унаж нас барах гэх
мэтчилэн нэлээд хэдэн жилийг үдэхдээ цөөнгүй хүний амь насыг авсан
байна.
Гэвч барилга боссон цагаас хойш ч сайнаа үзээгүй аж. Хожим И.Нямгаваа театрын ерөнхий найруулагч болсон үеэс тус театрт ямар нэгэн сүг сүүдэр байгаа нь мэдэгдсэн. "Хүүхэд залуучуудын театр"-ын жүжигчид бэлтгэлээ хийж тайзан дээр байхад хэн нэгэн гүйлдэх, хашгирах гэх мэтчилэн ямар нэгэн байдлаар сүнснүүд өөрсдийнх нь амар амгалан, тайван байдлыг алдагдуулахад ихээхэн дургүйцдэг байсан гэнэ. Сүүлдээ сүнснүүд өөрсдийн орон зайгаа харамлаж жижүүр манаачдаар нь тоглоом тохуу хийж байжээ.
Манай нэр цуутай жүжигчид уг театрт ажиллаж асан бөгөөд өнөөдөр тэднээс тун цөөхөн хүн үлджээ. Уран бүтээлчид жүжгийн сургуулилтын үеэр нэлээд орой гэртээ харина. Энэ үед театр дээрээ зарим нэг жүжигчид хонодог байж. Тэдэнд элдэв сүнснүүд үзэгдэхээс гадна тус театрт ажиллаж байгаад хорвоогийн мөнх бусыг үзсэн алдар гавъяатай уран бүтээлчид хүртэл үзэгдэх тохиолдол гарч байжээ. Жүжигчдийн хувцсаа солих өрөө эсвэл тайзны араар хүний хөлийн чимээ гарах, хөхрөлдөх, уйлах, заримдаа бурхан болсон нэгэн гавъяат жүжигчний цангинатал дуулахыг тус театрынхан сонсчээ.
Хүүхэд залуучуудын театрын тэрхүү хачин сүг сүнснүүдээс болж арын албанд ажиллаж байсан нэгэн бүсгүй галзуурч сэтгэцийн өвчтөн болсон бол мөн нэгэн орос мэргэжилтэн хоолойгоо боомилж нас барсан ч сүнснээс болж найрамдалт Харйлцаанд сэв суулгахгүйн тулд нам дарсан сурагтай. Уг театрт ажиллаж байсан уран бүтээлчдийн ярьснаар заримдаа тайзан дээр урлаг хувцастай хүмүүс хүртэл хоромхон зуур үзэгдээд өнгөрдөг аж. Дээр нь энэ театрт жүжигчин тогтдоггүй байсныг өнөөх театрын чаралваатай холбож тайларлах хүмүүс өнөөг хүртэл байна.
Эдүгээ Драмын театрын ахмадуудын 40-35 хувь нь амьд сэрүүн явахад "Хүүхэд залуучуудын театр"-аас найруулагч И.Нямгавааг нэмээд ердөө 4 хүн л үлджээ. Энэ тоо бас нэг юм хэлээд байгаа юм шиг ээ.
ХОРИОТОЙ СОНИН

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих