Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн төрийн байгууллагын удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хэрэгжүүлж байгаа бодлого, ажил, цаашдын зорилтын талаар танилцууллаа.
2019 оныг сахилга, хариуцлагын жил болгосонтой холбогдуулан төрийн албан хаагчид сахилга бат, хариуцлагатай ажиллахыг сануулж үүрэг, чиглэл өгөв. Энэ хүрээнд Хууль зөрчсөн алдаа дутагдал гаргасан төрийн албан хаагчид хариуцлага тооцох, Төрийн үйлчилгээний байгууллагууд хүнд сурталгүйгээр иргэдэд чанартай, түргэн шуурхай хүргэж, иргэддээ тэгш үйлчилж байхыг үүрэг болголоо.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих