
Энэ зун Дорнодчууд бид түүхт ой, баяр наадмын хөлд дарагдах нь ээ. Халхголын ялалтын 75 жилийн ойтой холбогдуулж ЗГ-аас тэргүүн шадар сайд Д.Тэрбишдагваар ахлуулсан комисс гараад байгаа бол Батлан хамгаалах яамнаас ч ажлын хэсэг гарсан байна. Харин саяхан аймгийн удирдлага Халхгол суман дахь ажлын хэсгийн бэлтгэл байдалтай танилцаад иржээ. 7-р сарын сүүлээр Зүүн бүсийн хурд манай аймагт болно. Энэ чиглэлээр ч ажлын хэсэг гарсан гэнэ. Хүн амын эрүүл мэнд, боловсролын асуудлыг эн тэргүүнд чухалчилж, холбогдох ажлыг судалгаан дээр суурилан явуулж эхлээд байгаагаа танилцуулав. Тухайлбал халдварт өвчнөөр манай аймаг улсдаа тэргүүлдэг, насбаралтын үзүүлэлт өндөр байдаг учир мэргэжлийн эмч нарын баг манай аймагт ажиллаж байна. Түүнчлэн боловсролын салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулж байгаа гэх.
Энэ сард аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг ИТХ-аар хэлэлцүүлж, юун түрүүнд хүүхдийн цэцэрлэг, сургуулиудын байршлыг төлөвлөгөөндөө тусгах юм байна.
Энэ зун Халхголын дайны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдуулж аймаг, сумын ажлын хэсэг гараад байгаа юм. Япон улсын ЗГ-ын "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд Халхгол сумын сум дундын эмнэлэг, цэцэрлэгт их засвар хийхээр 270 мянган ам.долларын гэрээнд саяхан үзэглэсэн байна. Халхгол суман дахь ажльщ хэсгийн бэлтгэл байдалтай саяхан аймгийн удирдлага танилцаад иржээ. Ер нь энэ зун түүхт ой, баяр наадмын хөлд дарагдах нь ээ. Нэг сумын ой 4-5 хоцог үргэлжлэх тов гарчээ. Уг нь бол сумдын ойг нэг өдөр хийхээр захирамжилсан ч ойтой сумдуудын хүсэлтээр ийн шийдвэрлэсэн байна. Сумдуудын ой, Их хурд, аймгийн баяр наадам гэхчлэн үргэлжлэх ч наадмын дараа намар гэдгийг хаа хаанаа санууштай.
Нөгөө л шүдний өвчин болсон архидалттай энэ сараас эрчтэй тэмцэж эхлэх гэнэ. Энэ сарын 10-ны 17 цагт сумд, аймгийн төвд "Архидалтгүй Дорнодчууд" аяны нээлтийг хийснээр архидалтын эсрэг ажлыг дорвитойхон хийх юм. Өнөөдрийн байдлаар зөрчил гаргасан 2 баар, 3 хүнсний дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Манай аймагт 200 гаруй тусгай зөвшөөрөлтэй ААН бий. Хачирхалтай нь нэг хүнд ногдох архины хэмжээ, нэг цэгээр хэдэн хүн үйлчлүүлэх талаар МУ-д хуулинд заагаагүй учир Дорнод аймгийн хэмжээнд хичнээн архи борлуулах цэг байхыг тодорхойлж чадахгүй байгаа юм. Тэгэхээр нүдээ аниад архидалттай тэмцэхээс өөр аргагүй бололтой. Борооны улиралд орон сууцны байрнуудын дээврээс ус алдах нь ердийн шахуу үзэгдэл болоод байна. 2011 оноос хойш байшингуудын дээврийг улсын төсвөөр Засч эхэлснээр 2013 онд 297 сая, 2013 онд 100 гаруй сая төгрөг тусгасан ч энэ жил орхигджээ. Хэрлэн сум ОНХС-даа хэдэн төгрөг тусгасан ч энэ нь бүх байрны дээврийг засч хүрэхгүй учир дээврээс нь ус гоожоод эхэлсэн айлууд ирэх оныг хүлээх нь.
Удирдлагын цагийн төгсгөлд танк орчмын балгасыг цэвэрлэх ажлын талаар хөндөгдсөн юм. Тэр хавийн балгасыг цэвэрлэх хөрөнгө мөнгийг МАК гаргаж, хэдүйн цэвэрлээд эхэлсэн ч тэнд 8 га газар эзэмшдэг гэх иргэн Нацагдорж цэвэрлэгээ хийж байгаа хүмүүс рүү чулуу нүүлгэн, замыг нь хааж эсэргүүцэл үзүүлжээ. Хэрлэн сумын хуучин удирдлагууд дээрх 8 га газрыг түүний гэр бүлш мэдэлд өгсөн гэж ярьдаг ч эзэмших бичиг баримтгүй учир Цагдаагийнхан: хамтарч зохицуулалт хийсэн байна.
Ногоон хот болох ажил үргэлжилж энэ сарын 10-даар нийтийн эзэмшлийн талбай, гудамжийг зүлэгжүүлж. 20-ний үеэр цэцэгжүүлж эхэлнэ. Одоогоор 100 мянга гаруй цэцгийн суулгац бэлэн байгаа юм. Зуун мянган цэцэг намар хагдраад унана гэхээр хайран. Дашрамд дуулгахад ЗГ-аас явуулж буй "Гудамж" төслийг аймагтаа хэрэгжүүлэх саналыг аймгийн удирдлага холбогдох газарт нь хүргүүлсэн дуулдана. Мөн төв замаас орон сууц руу орсон 14 уулзварыг 6 м-ийн өргөнтэй болгон өргөтгөх ажил ч удахгүй эхэлнэ гэлээ. Замын асуудлыг Засаг даргын орлогчоор ахлуулсан мэргэжлийн баг хариуцаж, замтай холбоотой ажлуудыг Мянганы замын ажилтай уялдуулахаар ярьж байна.
Гэсэн ч Мянганы замын төслөөр хийгдэж байгаа замууд зарим талаараа чанарын шаардлага хангахгүй, асуудлыг тухайн компаниудад хэлж ярьж байгаа ч захиалагч нь Зам тээврийн Яам, Засгийн газар учраас манайхны тавьсан шаардлагад ач холбогдол өгөхгүй зэрэг бэрхшээл байгаа ч хэрэглэгчийн хувьд орон нутгийн зүгээс Мэргэжлийн хяналтын газар асуудлыг тавьж байгаа юм байна. Манай аймагт өнөөдрийн байдлаар тээврийн хэрэгслийн тоо 10 мянга хол давсан учир хуучин нийгмийн уед хийгдсэн зам төлөвлөлтийг өөрчилж өнөө үедээ нийцүүлэн шинээр төлөвлөх шаардлага гарч ирж байгаа юм. Дорнод аймагт Чойбалсан хотоос Сүмбэр, Рашаант боомтын чиглэлийн хэвтээ, Эрээнцав-Чойбалсан-Бичигтийн боомт, Чойбалсан-Ульхан зэрэг босоо тэнхлэгийн зам тавигдана. Ирээдүйд Дорнод аймгийн бүх сумдыг аймгийн төвтөй хатуу хучилттай авто замаар холбох талаар аймгийн хөгжлийн бодлого чиглэлд тусгагджээ. Одоогоор Баянтүмэн сумын морь барианы газар хүртэлх зам, Чойбалсан сумын төв дэх 2 км замын ажил тус тус хийгдэж байна. Мөн 2014 онд Булган, Хөлөнбуйр сумын төвүүдэд 1-1,5 км замын ажлууд хийгдэхээр төсөвлөгджээ
Д.ДЭЛГЭРМАА /ДОРНОД/

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3270
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих