Кунминд хүйтэн мэсээр 29 хүний амь насыг хөнөөсөн террорист халдлагын үлдсэн гурван сэжигтнийг баривчилсан хэмээн "Синьхуа” агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, галт тэрэгний буудал дээр болсон халдлагад найман хүн оролцсоны дөрөв нь цагдаа нарт буудуулан газар дээрээ амиа алдсан бол нэг эмэгтэй нь шархдаж баривчлагдан үлдсэн гурав нь зугтаасан байна. Шуурхай эрэн сурвалжилсны эцэст зугтаасан гурван сэжигтнийг баривчилжээ. Хятадын Олон нийтийн аюулгүй байдлын яамнаас "Синьхуа” агентлагт мэдээлснээр, халдлага үйлдэгчдийн зургаа нь эрэгтэй, хоёр эмэгтэй байсан бөгөөд Абдурехим Курбан гэх хүнээр удирдуулж явсан байна. Сэжигнүүд "Зүүн Туркестан” гэсэн тэмдэг, далбаатай байсан нь халдлагад Шинжаан Уйгарын салан тусгаарлагчид холбоотойг нотолж байна хэмээн албаны хүмүүс мэдээлжээ. "Ройтерс” агентлагийн мэдээлснээр, уг халдлагатай холбоотойгоор Кунмин дахь уйгар иргэдийг байцааж байгаа аж.
Э.Наранбат
eagle.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих