"Гал ундэстэн" холбооныхон өчигдөр хэвлэлийн бага хурая хийж, "МАК"
компани хог цэвэрлэх нэрээр газар ухаж байна гэсэн мэдээллийг цацсан.
Тиймээс чухам хаана ямар газар ухаж байгааг "Монголын Алт" (МАК) ХХК-ийн
дэд ерөнхийлөгч Г.Цогтоос тодрууллаа.
-"Гал үндэстэн"
холбооныхны хийсэн мэдээллийг та сонссон биз дээ. Тэдний "МАК"^гай
холбож ярьсан зүйлд та ямар нэг тайлбар өгөх үү?
-"Гал
үндэстэн" холбооныхон гэсэн хэсэг нөхөд тийм зүйл яриад байна билээ.
Ганц хүрз шороо хаяхгүй мөртлөө бусдын, хийж байгаа юмыг заавал хараар
будаж, түүнээсээ таашаал авдаг, эсвэл энд тэнд очиж дарамталдаг ийм
хэдэн хүй байх юм даа. МАК компани Адуунчулууны ордыг түшиглэн
нүүрс-химийн үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ дагуу
нүүрсний ил уурхайн хөрс хуулалтын ажлаа эхлүүлсэн. Уурхайн 2014 оны
байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний хүрээнд орон нутгийн хур хог
хаягдлыг техникийн хүчээр цэвэрлэж өгөөч гэсэн хүсэлт
Дорнод аймгийн
Хэрлэн сумын Засаг дарга, Чойбалсан хотын захирагч Ж.Энхцэцэгээс ирсэн.
Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд тэдний хүсэлтийг
хүлээн авч улмаар Чойбалсан руу орох замын дагуу байдаг Зөвлөлтийн
цэргийн ангийн хуучин туурь балгасыг цэвэрлээд өгье гэсэн саналыг МАК
тавьсан юм.
-Тэнд хэр их хог хаягдал байсан хэрэг вэ?
-Хэрэв
та бүхэн Чойбалсан руу машинаар очиж байсан бол мэдэх ёстой. Баянтүмэн
сум Чойбалсан хотын хооронд замынхаа хойд талд Зөвлөлтийн цэргиин ангийн
нэг их урт үргэлжилсэн балгас байдгийг. Их муухай харагддаг даа. Бид
чадалтай, хүчтэй техниктэй болохоор үүнийг нь цэвэрлээд өгье гэсэн.
Аймгийн болон сумын ерөнхий төлөвлөгөөнд ногоон бүс байхаар тусгасан бол
биологийн нөхөн сэргээлт хийгээд мод, бут тарьж өгье, хэрэв барилгажих
талбай байх бол хогийг нь цэвэрлэе л гэсэн юм. Мэдээж цэргийн анги
байсан болохоор сум, тэсэрч дэлбэрэх зүйл байж магадгүй гээд Зэвсэгт
хүчний жанжин штабт хандаж сапёрчдаар үзлэг хийлгэсэн. Ажлаа хийж байхад
тэндхийн нэг нөхөр элдэв эсэргүүцэл үзүүлж саад хийгээд байхаар нь
цагдаагийн байгууллагад хэлж үйл ажиллагааг нь зогсоосон.
-Та бүхнийг түүхийн дурсгал хөндсөн гэж буруутгаж байсан?
-Тэнд
ямар ч тахьдаг уул овоо байхгүй, хаанаас ч олсон юм бурхны эд өлгийн
гээд нэг зүйл үзүүлээд байгааг нь ойлгоогүй. Байгаль экологид ноцтой
хохирол учрууллаа гэж яриад байна билээ. Харин ч байгалийг унаган
төрхөнд нь оруулах гээд улсаас ч, орон нутгаас ч ганц төгрөг
гаргуулалгүй хийгээд өгье гэж байхад ийм юм ярьж байгаад л харамсч
байна. Тэгээд ч тэр цэвэрлэгээ хийж байгаа газар нь орон нутгийн мэдэлд
байгаа. Тэндээс нэг сөөм газар ч манай компани аваагүй. Амьдарч байгаа
орчныг нь, орон нутгийг нь хогноос салгаад сайхан болгоод өгье хэмээн
сэтгэл гаргаж байхад мушгин гуйвуулаад худлаа яриад байх юм даа. Энэ улс
оронд хэрэгтэй зүйл хийдэггүй, сенсаацаар амьдардаг, эсвэл элдэв дарамт
шахалт үзүүлж хэдэн төгрөг олохыг боддог хүмүүстэй юу ярих вэ дээ.
ӨДРИЙН ШУУДАН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих