Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ.
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд захирал нь боломжгүй гэдгээ хэлсэн ба үүнд уурссан гэмт этгээд захирлаа зодож, улмаар дээрээс нь буцалсан халуун ус асгасан байна.
Хохирогчийг яаралтай эмнэлэгт хүргэн эмчлүүлж байсан ч хоёр долоо хоногийн дараа буюу энэ сарын 24-ны өдөр шархаа даалгүй нас барсан байна. Цагдаад өгсөн мэдүүлэгтээ гэмт этгээд "Цалингаа авах хүсэлт гаргасан ч татгалзсан учраас бухимдаж, биеэ барьж чадаагүй" хэмээжээ.
Уг мэдээлэл энэ сарын 27-ны өдөр олон нийтэд ил болсон ба цацагдсан даруйдаа интернэт дэх халуун сэдвүүдийн нэг болжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих