Дагуурын үүсэл гарал
Кидан улсын өвөг дээдэс болох Чишахан найман хоохдийн хойч ор хүүхэд нь өсөөөр найман аймаг болон хувиагджээ. Сунмо -гийн хооронд Хятадын Юүжү мужийн Мөеэшаны хэмээх газарт, Киданы өвөг эцэг Чишаханы байгуулсан тахилгыг сүм байдаг ажээ. Чишахан-ы найман хүүхэд нь зүүн Хуанхэ-гийн баруун тал Түхэгийн хойт талаар нутаглаж байжээ. Энэ найман хүүхдийн нэгийг Дагуур гэж нэрэлдэг. Түүний уул нэр нь Да-хэ гэдэг байжээ.
Дагуур нь эрт дээр
үед тодорхой түүхэн тэмдэглэлгүй,урлаг соёлын талаар ч хөгжөөгүй нэгэн аймаг
байсан ажээ. Гэвч Ⅻ зууны үед,
Чингис хаан говь манханы арын олон аймгуудыг түвшитгэн тогтоосны дараа, түүний
дотор Дагуурын Санжий-Хараа хэмээх хаан Балжуна гэдэг далайн өмнө тал дахь
нийслэлдээ сууж байдаг байсан.
Энэхүү Балжуна гэдэг
далай бол одоогийн Баргын Орчон голын баруун өмнө талд бий буйр нуур бөгөөд XII
XIII зууны үед Татар аймгууд нутаглаж байжээ.Үүнээс үзэхэд эртний Татар бол
өнөөгийн Дагуур угсаатан мөн болно гэж мичжээ.
Мөн Хятадын "Лүн
Ша Чжи Лү" гэдэг номд Дагуур бол Юань улсын цэргээс үлдсэн ард мөн гэжээ.
Ер нь Дагуур бол газар зүй, үг яриа, шашин шүтлэг, зан суртахууны талаар тан
улсын үеийн Татар болон Юань улсын Татарын үлдэгдэл аймаг мөн гэжээ.
Татарын төрлийг орчин үед,
Хятадын ном сударт "Болсон Татар ", "Түүхий Татар",
"Хар Татар", "Цагаан Татар" гэх мэтээр хувиарлан бичдэг
байжээ. Гэхэд "Монгол Татарын тэмдэглэл" хэмээх номд Дагуурыг
"Цагаан Татар" гэж бичжээ. "Шинэ Юань улсын
түүх"-д, Татар, Ойрад, Бүргүд, Буриад нар цөм
"Цагаан Татар" мөн гэж бичсэн байна.
Тэрчлэн Японы эрдэмтэн
Енэям Чанвү "Монгол орон ба Монголчууд" гэдэг номдоо Кидан үндэстэн
бол Монгол угсаатны холимог ястан мөн гэж бичжээ.
Дагуурын эрдэмтэн Марсээгийн
бичсэн "Хөлөнбуйрын олон ардад ятган сануулах бичиг"-т, Дагуур
угсаатан бол эртний үеийн хуучин Монголын үлдэгдэл мөн (Марсээ"Хөлөнбуйрын
олон ардад ятган сануулах бичг"-ийн 13 дахь тал) гэж бичсэн байна.
Мөн Дагуурын Алтан-хадын
"Дагуур Монголын судлал", Дагуурын Чин-Түн-Пүгийн "Дагуур
үндэсний тэмдэглэлийн эх бичиг", Зөвлөлт Холбоот Улсын эрдэмтэн
Б.Я.Владимирцовийн "Монголын нийгмийн байгууллын түүх" зэрэг номуудад
Дагуур угсаатныг Татарын хоит үе гэх буюу Дагуурын үг хэл, зан заншил, аж
амьдрал зэрэг нь Монгол үндэстэнтэй нэг адил тул Монгол гаралтай гэж тус тус
бичсэн байна. Мөн Дагуурын ард түмэн, эрдэмтэд ч Дагуур бол Монгол гаралай,
Монгол угсаатан гэж үздэг учраас дээр үеэс эхлэн Монгол
үндэстнээ ихээр мөрөөдөн ярьцгаадаг уламжлалтай билээ.
Харин Ази Европын зарим эрдэмтэн
Дагуурын гарал үүслийг янз янзаар бичдэг. Жишээ нь, Дагуурыг Солон, Орчон, Манж
үндэстний салбар ястан гэдэг. Энэ нь Дагууруу XVII зууны эхэн үед, Амур
мөрөн(Хармөрөн)- ний эрги, Онон мөрөн, Чичхаар, Мориндаваа, Жалан-Айл зэрэг
газрүүдаар дээрх үндэстнүүдийн хамтаар холилдон он удаан жил нутаглаж ирсэн
улмаас Японы эрдэмтэн голдуу, Тунгус гаралтай хэмээн хагас дутуу судалгааны
дүнгээр буруу бичсэн байдаг гэж Дагуурын эрдэмтэн Алтан-хад "Дагуур
Монголын судлал" гэдэг номдоо шүүмжлэлтэйгээр бичсэн нь үнэний талтай гэж
энд дурьдах нь зүйтэй.
2. Дагуурын овгийн талаар
Дагуур овогтны
Хэйн-жахир, Валей-Говол зэрэг овогтнуудын олонхи нь Чичхаар, Бутхан
(Жалан-түн) зэрэг газруудад оршин суудаг (Хэцючжоо:"Умард зүгийн
тэмдэглэл"1-р бот. 1 дэх тал) гэж бичжээ.
Мөн Манжийн найралт төвөөс хөйш газар нутгийн
байдлаар нь Чичхаар орчмыг Чичхаар Дагуур, Нон мөрний өрчмыг Бутхан Дагуур,
Хайлаар орчмыг Хайлаар дагуур гэж тус тус нэрлэх болсон юм.
Найралт төвийн
аравдугаар (1732) онд, Бутхан Дагуураас 730 хүнийг Хөлөнбуйрын газар нүүлгэн
авчирсны дотор Говол, Мэрдэн, Уул зэрэг гурван овгийн хүн одоогийн Хөлөн буйр
аймгийн Эвенк Үндэстний Өөртөө Засах Хошууны Баянцагаан сум, Баян-тохой сум
болон Өмнө-Айл (Нантүн), Баруун-Айл(Шитүн), Мэхэрт зэрэг газруудад оршин сууж
("Хөлөнбуйрын товч тэмдэглэл" Шанхай.1924, 193-194 дэх тал ) 200
гаруй жил болжээ. Тэдний үр ач нар одоо хүртэл энх тунх амьдарсаар иржээ.
3.Дагуурын газар нутгийн талаар
морин даваа
Дагуур бол эртний Кидан болон
Татар Монголын хойч үе нь мөн хэмээх учир, Монголыг Юань улсын Хубилай хааны
үеэс Онон голоор нутаглаж байсан бөгөөд Хархорины "Замын түмт
цэрг"-ийн үлдэгдэл ард юм. Тэдгээр ардууд нь Мин улсын Юүн Лэ хааны үед
Хэнтий уулы хойд талаар нутаглаж байгаад тэдний сүр хүч их болсон үед, улсын
нэрийг Да Дань (Татар) хэмээгээд улсын хааныг Төмөр хаан хэмээн өргөмжилжээ.
Мин улсын сүүлч үеэр
(Алтан-хад "Дагуур Монголын судлал"3-5дахь тал) мөн Монголын Онон,
Хэрлэн хоёр голын урсгал дагуу нутаглаж байгаад XVII зууны эхэн үеэр зүүн хойд
хязгаар болох Хармөрөнөөр дамжин нутаглаж, Манжийн хааны эрхшээлээр Нуун мөрний
сав газарт очиж сууршжээ. Энгээд Хятадын Хармөрөн мужийн харъяа Их Хянганы
нурууны уулархаг сайхан, үзсэглэнтэй, ой мод ихтэй Тайга газраар нутаглан, уг
газрыг үндсэн нутаг орноо болгон (Онон.Өргөнгө"Бидний залуу үеийн
Монгол"Токио.1976.1 дэх тал Япон хэвлэл) тогтнын сууршсан байна.
Дээр үед Дагуур бол, Хармөрөний
дагуу баруун, зүүн хоёр хэсэгт хувиагдан өөрийн эрхээр нутаглаж байсан боловч
сүүлийн үед Хятадын Хармөрөний жанжны харъяат мужийн хязгаар дотор чанга
хязгаарлагдаж, мужийн төд Чичхаар хот, мөн Жалан-Айл, Мориндаваа, Нуун
мөрний баруун тал, Сунгаарь мөрний зүүн талаар төвлөрөн сууршжээ. Өөрөөр хэлбэл,
Хармөрөн муж Баргын Хайлаар хот хоёрын хооронд оршин сууцгааж ("Манж
Монгол бүрэн бичиг" Да Лиань хот.1921,501-502 дахь тал) байна.
Дагуурын эрт
ба одоогийн үеийн орон
нутгийн сууршилт
(1)Дээр үед Дагууруул
Хятадын Хар, Шар мөрөн (Одоогийн Өвөр Монголын Баарин хошууны нутаг), мөн Онон,
Хэрлэн голуудаар нутаглаж байгаад, Эргүнэ гол, Хармөрөнд хүрээд Манж Чин улсын
эрхшээлд орсон байна.
(2)Орчин үед, Дагуурууд
голдуу Хятадын Хармөрөн мужийн олон хятад шянь болон Өвөр Монгол, Шиньжиан
Уйгарын газруудаар тархай бутархай сууршин нутагшиж, ихэнх нь Хятадын аж
амьдралын хэв заншилд ороод байна.
(3)Дагуурууд Хармөрөн мужийн
хятад шяньд, Хэй Лүн Жянь (Хармөрөн), Пү Үй(Буянт), Нэ Хэ, Айхун(Айхуй) зэрэг
газруудад оршин сууж байгаагаас гадна, мөн Хармөрөн мужийн төв Чичхаар хотонд Дагуур хүмүүс маш олон сууж байвч Хятад, Дагуур хүн гэж хэлэхийн
аргагүй, үл ялгарах хэмжээнд хүрчээ.
Мөн Шиньжян Уйгарын Өөртөө Засах
Орон, түүний баруун хойд хязгаарын Тарвагатай уулны хормой болох Гурван ширээ
хэмээх газар цөөнгүй Дагуур сууж байна. Түүнээс гадна, Өвөр Монгол оронд
Мориндаваа хошуу, Бутхан хошуу(Жалан-Айл буюу Жалан Түн хот), Хөлөнбуйр аймгийн Эвенк хошуу, Нань Түнь, Хаг, Зэлмод зэрэг Манжуур-Хайлаарын төмөр
зам дагуух газруудад оршин сууж байна. Эдгээр
газрын дагуу сууршсан хүмүүс ерөнхийдөө 50 мянга орчим байна(Ван Чүнь
Үй"Чингийн түүхэн түүвэр бичиг"Бээжин.1957он 99-100 дахь тал). Зөвлөлтийн
Дорнод Азийн угсаатны сэтгүүлд бичснээр бол, 1957 оны Хятадын хүн амын
бүртгэлээр Дагуур хүн 44 мянга гэжээ. Мөн Шиньжян Уйгарын хилийн ойролцоо
Дайчин хошуунд Дагуур хүн сууж байна гэж бичсэн байна.
4. Дагуурын цэрэг засаг түүний зохион
байгуулалтын талаар
1689 онд Солон, Дагуурыг Манжийн цэргийн найман хошууны зохион
байгуулалтад оруулж Бутхан нутгийн анчин аймгийн найман хошуу ("Манж
Монгол бүрэн бичиг" Да Лиань хот.1921,501-502 дахь тал) гэж
нэрлэжээ.
Мөн Нуун мөрөн орчмын
Чичхаар Бутхан Дагуурыг Манж найман хошууны зохион байгуулалтанд оруулж 39 сум,
3 хошуу болгон зохион байгуулжээ. Эдгээр хошуунаас Хармөрөн мужийн цэрэгт элсэн
найман гацааг Найман хороо гэж нэрлэжээ.
XVII зууны эхний
хагаст, Манж нар олон үндэстэн ястан нарыг түрэмгийлэн эзэлж, Манж үндэстнийг
бэхжүүлэхийн тулд удаан хугацаагаар ойр дотно байсан Дагуур, Солон аймгаас
Манжийн цэрэгт олноор дайчилж, дайн байлдаанд оруулж байжээ. XVII зууны
сүүлчийн хагаст Дагуур, Солон гэх нэр нэрлээд тодорхой гарч ирсэн түүхтэй
("Хөлөнбуйрын товч тэмдэглэл"Шанхай.1924он 139-194 дэх тал)билээ. Ер
нь Манж Чин улсын цэрэгт Дагуур, Солон, Орчон зэрэг үндэстэн ястны хүмүүст
дайчлагдаж байжээ.
1732 онд, Хөлөнбуйрын
газарт 3000 цэргийг 50 сум болгон суулгаж цэргийн захирагч (Түнлин) нарыг
тавьж, Бүгдийн дарга (Угэрида), занги, орлон хөөгч их ноёд, түшмэдийн
томилсноос гадна Манжийн засгийн газраас Найралт төвийн онуудад дотоод сайд
Дабахай (Дабахан), Борбин нарыг илгээн явуулж, Хөлөнбуйрын газар орныг
шалгуулжээ. Үүнд Орчон 459, Солон 1636, Дагуур 730, Чивчин Барга 275, хөгшин,
өвчтэй, эмэгтэй нийт 730 хүнийг нүүлгэн ирүүлж, Манжийн цэргтйн Найман хошуу
болгон зохион байгуулжээ.
Мөн тэдний аж ахуйг
зохион байгуулж шагнах журам, хот суурин барих, Хятад иргэдийг нүүлгэж авчирч
арилжаа худалдааны асуудлыг шийдвэрлэх зэрэгт хааны зарлигийг дагаж биелүүлэх
болно гэж айлдхажээ.
Зүүн гарын 4 хошууг Оростой
хил залгаа газрыг хамгаалах, баруун гарын 4 хошууг Халхтай хил залгаа газрыг
хамгаалах үүрэг тушаалыг тус туст нь өгч гэр өрхөөрөө хоёр улсын хилийн дагуу
нутаглуулжээ. Хот суурин барих ба тариа тарих ажлыг хойшлуулахын хамтаар адуу
24,000, хонь ямаа 20,000, цэрэг бүрд гүү 5, үнээ 3, хонь 30 толгойг цэргийн
зэвсэг, цалин мөнгийн хамт олгож, үр шимтэй атар газрыг ашиглуулсан (Ван Чүнь
Үй "Чингийн түүхэн түүвэр бичиг"бээжин.1940он 132-134 дэх тал)байна.
Тэрхүү цэргийн учраар
Бутханы газраас нүүж ирсэн Дагуур хүмүүс Хөлөнбуйрын газар хүйтэн бөгөөд
элсэрхэг хөрстэй болхоор тариалангийн аж ахйд үл тохирох тул Бутхан нутагтаа
буцах тухай өрөгдлийг удаа дараа гаргасан учир Хармөрөн мужийн жанжин Бүдээс
Тэнгэр тэтгэгчийн долдугаар (1742) онд Дагуурын 24 сумын цэрэг дарга нарын
хүссэн ёсоор Манжийн хаанд гуйн айлтгаж, уул Бутган Дагуур нарыг нутагт нь
буцаан (Чэн Түн Фү "Дагуур үндэстний түүхийн эх бичиг"Бээжин. 1940он
132-134 дэх тал хятад хэвлэл)нүүлгэсэн байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих