Ардын хувьсгалын 93 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 808
жилийн их баяр наадмын соёолон насны уралдаанд Арханхангай аймгийн уяач
Тэмүүлэнгийн хул түрүүлж тод манлай Ононгийн халзан удаалсан бол Дорнод
аймгийн Баяндун сумын уяач Цэгмидийн хонгор соёолон айрагдлаа.
Айргийн гуравт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харъяат Ж.Бат-Эрдэнийн хээр
Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын харъяат Т.Гантөмөрийн бор хурдаллаа.
Ийнхүү Дорнодчууд бид төрийнхөө их наадмаас одоогийн байдлаар нэг түрүү нэг айраг хүртээд байна. Харин Дорнод аймгийн алдарт уяач Б.Цэндбаатарын хул соёолон их өнгөтэй уралдлаа. Эргэсэн цагаасаа тархины хэдэн соёолонтой ач тач уралдсаар төрийнхөө их наадамд 9-д давхилаа.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих