
Хуучнаар бидний нэрлэж заншснаар "арын зам" маань шинээр дээрх хэмжээтэй баригдснаар Чойбалсан хотын төв зам болох учиртай. Энэ 6 км зам нь одоогийн байдлаар баруун талаасаа Бумбат хорооллын баруун хойд уулзварын Замын цагдаагийн постоос эхлэн Хүүхэд гэр бүлийн гудамж-Залуус талбай-Ардчиллын гудамж-Ивээл хорооллын арын зам-Шинэ хөгжил сургуулийн хойд зам-Уурхайчдын байрны арын зам-327-р ангийн зүүн хойд Төмөр замын гарам хүртэл үргэлжлэх юм байна. Харин аймгийн төвийн замыг 5 см зузаантай хийх байсныг Еренхий сайдтай зөвшилцөж 10 см болгон төсвийг нь нэмэхээр болжээ. Мянганы замын хувьд энэ жил 90 км зам яалт ч үгүй сох дутах нь тодорхой гэдгийг аймгийн удирдлагууд хэлж байсан.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4503
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих