Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчдийн албаны газар 8-ны үдээс хойш,
Америкийн ерөнхийлөгч Барак Обама Америкийн цэрэгт Иракийн умард хэсгийн
хэт даврагч хүчнийг агаараас дайрах эрх олгосонтой холбогдуулан
сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, Иракийн бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг
дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, мөн терроризмд цохилт өгөх
аливаа хүчин чармайлтыг Хятадын тал дэмжих бөгөөд Иракийн бүрэн эрхийг
хүндэтгэсэн үндсэн дээр Иракийн аюулгүй тогтвортой байдлыг хамгаалах
аливаа үйл ажиллагаанд нээлттэй байр суурь баримтална. Мөн Иракийн
тогтвортой байдал, хэвийн журмаа түргэн сэргээхийг хүсэж байна гэж
онцолжээ.
Америкийн ерөнхийлөгч Барак Обама 7-ны орой мэдэгдэл гаргаж, Америкийн цэрэг Иракийн умард хэсгийн хэт даврагч хүчинд агаараас цохилт өгөхийн зэрэгцээ Иракийн эгэл иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр байгааг мэдэгдсэн юм. Америкийн цагаан ордон 8-нд мэдэгдэл гаргаж, Америкийн арми мөн өдөр Иракийн умард нутгаар орогнож байгаа "Ирак болон Ливант Лалын Улс"-ын хэт даврагч байгууллагыг агаараас дайрсан гэж мэдэгдэв.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4618
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих