1682 оны наймдугаар сарын 18-ны өдөр Аугаа их нэгдүгээр Петр хаан
ширээнд заларч байжээ. Тэгвэл энэ түүхт өдөр өчигдөр тохиосон бөгөөд
нүүрномын найзууд ч үүнтэй холбоотой сонирхолтой мэдээллийг хуваалцсаар
байсан. Үүнээс ганц жишээ хүргэхэд "Оросын анхны эзэн хаан Петрийн ээж
хатан хаан Наталъя Нарышкина нь Зүчийн удмын монгол язгууртан билээ.
Сонирхуулахад "Цусанд чинь Монгол хольц байхгүй юм бол чи ямар юмных нь
орос хүн байх вэ дээ"гэж хэлсэн Агуу Лев Толстойн үг байдаг" хэмээн
нэгэн эрхэм бичсэн иь олон хүний анхаарлыг татаж байлаа. Аугаа Петр буюу
Петр I хаан (Петр Алексеевич) нь Романовынхны хаанчлалын сүүлчийн хаан
бөгөөд 10 настайдаа хаан ширээнд заларч, 1689 оноос бие даан шийдвэр
гаргах болсон хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Бага наснаасаа шинжлэх
ухаан, гадаадын улс орнуудын амьдралын хэв маягийг сонирхох болсон
тэрээр Оросын хаадын дотроос Баруун Европд хамгийн урт хугацаагаар буюу
1697-1698 онд аялсан мөн 1698 онд Европоос ирээд Орсын төр, нийгэм,
эдийн засгийн бүх хүрээг хамарсан шинэчлэл хийсэн хэмээн эх сурвалжуудад
бичсэн байдаг юм.
ӨДРИЙН ШУУДАН

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих