Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу ирж явсан хот хоорондын зорчиг
тээврийн автобус өнгөрсөн зургаадугаар сард осолдож улмаар зургаан хүн
амиа алдсан. Ослын шалтгааныг хурд хэтрүүлснээс болсон гэж үзэж байгаа.
Эл автобус нь Улаанбаатар хот, Сүхбаатар аймгийн чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг "Дайчин сүх” компанид харьяалагддаг байжээ. Тиймээс тус компанийн үйл ажиллагааг зогсоож, хот хооронд үйлчилгээ эрхлэх гэрээг цуцалсан байна. "Дайчин сүх” компани дээрх чиглэлд 10 автобусаар үйлчилдэг байжээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих