Их Британийн ерөнхий сайд Камерон 3-ны орой Их Британийн иргэн Алан
Хеннинийг "Исламын улс" бүлэглэл хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан мэдэгдэл
гаргаж, барьцаалагдсан хүмүүсийг хөнөөсөн хэрэг нь террорист этгээдийн
харгис хэрцгий чанарыг харуулж байна гэв.
Хэвлэлийн
мэдээлснээр, "Исламын улс" бүлэглэл энэ сарын 3-ны өдөр Их Британийн
иргэн Алан Хеннинийг хөнөөсөн бичлэг нийтлэв. Энэ нь Их Британи тус
бүлэглэлийг агаараас дайрсны хариу арга хэмжээ гэжээ.
Америкийн цагаан ордон 3-ны орой мэдэгдэл гаргаж, "Исламын улс" бүлэглэл
Их Британийн иргэн Алан Хеннинийг хөнөөсөн хэргийг Америкийн
ерөнхийлөгч Обама хатуу зэмлэн буруушааж байгаа бөгөөд Их Британийн
холбоотонтой хамт гэмт хэрэгтнийг хуулийн дагуу чанга шийтгэнэ гэв.
\Урьхан\
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих