
Тус зөвлөл тэмдэглэхдээ, Латин Америкийн бүс нутгийн импорт, экспортын худалдаа огцом буурсан хамгийн гол шалтгаан бол Европ, Америк зэрэг хөгжингүй орнуудын эрэлт хэрэгцээ багассан, бүс нутгийн гол эдийн засгийн цогцын хөгжлийн хурд удааширсан зэрэг болно. Оны сүүлийн хагаст еврогийн бүсийн эдийн засгийн өсөлтийн хурд буурна. Энэ нь зогсонги байдалд ороод байгаа Латин Америкийн импорт, экспортын худалдааг улам хүнд хэцүү байдалд оруулах бөгөөд тус бүс нутгийн үйлчилгээ, ерөнхий бус байгаа бүтээгдэхүүний худалдаанд ч сөргөөр нөлөөлөх болно. Түүнчлэн Европын холбооны Хятад улсад экспортлох бараа бүтээгдэхүүний хэмжээ багассаны улмаас Хятад улс төмөрлөг зэрэг түүхий материал, эрчим хүчний импортоо багасгах болно. Энэ нь Чили, Перу зэрэг Өмнөд Америкийн уул уурхайн салбарт түшиглэсэн улс орнуудын гадаад худалдаанд ихээхэн дарамт учруулна гэжээ.
\Д.Х\

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих