
Өмнөговь аймгийн Ханбогд сумаас газрын тосны нөөц илэрчээ. Аймгийн газар
нутагт гадаадын дөрвөн компани зургаан талбайд олборлолт хийж байгаа юм
байна. БНХАУ-ын компани 14 газарт өрөмдлөг хийснээс 13-т нь газрын тос
илэрсэн бөгөөд энэ дагуу Уул уурхайн яам болон Газрын тосны газрын
мэргэжилтнүүд очиж танилцжээ. Дээрх компаниуд ирэх сар дуустал хайгуул
хийх эрхтэй аж. Тэд ойролцоох нутгийн иргэдийг ажиллуулж байгаа юм.
Манай улс өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Тамсаг болон Зүүнбаян сумдад
газрын тосны олборлолт хийж байна. Цаашид Өмнөговь аймагт олборлолт
эхэлбэл гаднын хөрөнгө оруулалтыг энэ салбарт татахаас гадна манай улсад
үлдэх хувь хэмжээ ч нэмэгдэх болсныг салбарынхан онцлолоо.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5719
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих