Өвөрмөц содон хоолойтой, авъяаслаг жүжигчин Амараа буюу Б.Амарсайхан анх "Намайг Амараа гэдэг” хэмээн сонгуулийн сурталчилгаанд тоглож нийгмийн анхааралд өртөж, олонд танигдсан билээ. Тэрээр "Тавилан”, "Удирдагч”, "Боолын гэрээ”, "Бодлын хулгайч” "Үргээлэг″ зэрэг кинонд чадварлаг тоглож, хүмүүсийн сэтгэлд хүрсэн дүрүүдийг бүтээж чадсан юм. Мөн сүүлийн үед рейтинг өндөртэй жүжигчнээр тодрох болсон бөгөөд Холливудад хүртэл дүрээ мөнхөлсөн. Нэр хүнд нь өсөхийн хэрээр түүний талаарх янз бүрийн мэдээлэл дуулдах болсон.
Тэгвэл авьяас чадвараараа олон түмэнд хүндлэгдсэн жүжигчин Б.Амарсайхан хятадын нэгэн иргэнтэй ан хийсэн нь олны дургүйцлийг хүргээд авчээ. Эх орныхоо ховор ан амьтан цагаан зээрийг хятадын иргэнтэй хамт зэрлэгээр хөнөөж ан хийсэн зургийг Albert Lin гэгч хятад залуу өөрийн фейсбүүк хуудсандаа оруулсан байна. Тэнүүн сайхан талын минь "чимэг″ гэж хэлж болохоор цагаан зээр өдрөөс өдөрт тоо толгой нь цөөрсөөр устаж үгүй болох вий гэж санаашран суух нэгэн байхад харийн эрийг зугаацуулахын тулд хөнөөх нэгн байх гэж…
Эх сурвалж: Шуурхай.мн
http://www.shuurhai.mn/66557
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих