МҮОХ-ны нэрэмжит зүүн бүсийн аварга шалгаруулах жүдо бөхийн өсвөр
үеийн тэмцээн Хэнтий аймгийн Чингис хотноо өнгөрсөн сарын 28-30-нд болж
өндөрлөлөө. Хэнтий аймгийн "Сентлуйс” олимпийн зөвлөлийн Монгол улсад
олимпийн хөдөлгөөнийг өрнүүлэх, олимпизмийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд
оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн өнгөрсөн жил МҮОХ-ноос жүдо бөхийн иж
бүрэн дэвжээг бэлэглэсэн юм. Энэ жилийн тэмцээнийг тус дэвжээн дээр
зохион байгуулснаараа онцлог боллоо. Тус тэмцээнд 14 байгууллагын
200-аад тамирчин эрэгтэй 11, эмэгтэй таван жинд уран мэх, авхаалж
самбаагаа сорин өрсөлдөв. Эрэгтэй багийн дүнгээр Г.Эрдэнэбилэг
дасгалжуулагчтай Хэнтий аймгийн нэгдүгээр баг тэргүүлж Б.Талынбүүвэй
дасгалжуулагчтай Дорнод аймгийн жүдочид удаалжээ. Харин гутгаар байрт
Д.Мөнхчулуун дасгалжуулагчтай Хэнтий аймгийн хоёрдугаар баг шалгарчээ.
Эмэгтэйчүүдийг багийн дүнгээр А.Сувд-Эрдэнэ дасгалжуулагчтай Сүхбаатар
аймгийн тамирчид манлайлж О.Жавхланбаяр дасгалжуулагчтай Говьсүмбэр
аймгийнхан дэд байрт оржээ. Гуравдугаар байрт С.Ганболд дасгалжуулагчтай
Хэнтий аймгийн жүдочид шалгарлаа.
dornod.net

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих