Өрсөлдөх чадварын судалгааг аймаг бүрийн төлөв байдлыг хооронд нь харьцуулах замаар тодорхойлдог. Ингэхдээ эдийн засаг, засаглал, бизнесийн орчин, дэд бүтэц гэсэн дөрвөн үндсэн бүлгийн хүрээнд 180 үзүүлэлтээр 21 аймгийн өрсөлдөх чадварыг цогц байдлаар харьцуулан судалдаг байна. Судалгаанд аймгуудын тоо мэдээллээс гадна орон нутгийн бизнес эрхлэгчийн санаа бодлыг тусгасан санал асуулгын үр дүнг ашигладаг аж.
2012 онд манай аймаг өрсөлдөх чадварын түвшингээр улсдаа 6-р байрт жагсаж байсан бол 2013 оны дүнгээр доош бууж, 9-р байрт бичигдсэн байна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь уг тайландаа манай аймгийг эрчим хүчний дэд бүтэц сайтай гэж үнэлсэн байна. Гэхдээ инфляцийн түвшин өндөр байдаг нь аймгийн эдийн засаг, бизнесийн хөгжлийг доош нь чангааж байна гэжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих