СБД-ийн 1-р хорооны "DHL” ресторанд
иргэн, 41 настай эрэгтэй Н, 32 настай эрэгтэй Б, 28 настай эрэгтэй Б
нар нь мөрийтэй "покер” тоглож байсан байна. Хэргийн газраас хясааг эд
мөрийн баримтаар хураан авч СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж
байна. Үүнээс гадна тус байрын гадаас байх Ифинити маркын машинаас дунд
гарын сүх олон тооны хутга гарсан бөгөөд жолоочоос нь мансууруулах
төрлийн бодис илэрсэн байна. Олон нийтийн цахим сүлжээгээр гарч байгаа
мэдээллээс үзвэл урьд өмнө нь хутга шөвөгний хэрэгт холбогдож байсан
нэртэй рекетин нөхөр, УИХ-ын гишүүн асан хүний хүүхдүүд болох ах дүү
хоёр тус тус баригджээ.
Өмнө
нь "DHL" төвтэй холбоотой зарим хэргийн талаар бид мэдээлж байсан.
Тодруулбал, "DHL" дэх салбарт 1400 гаруй гар утсыг илрүүлсэн байна.
Сонирхолтой нь тухайн хэрэгт "DHL"-ийн салбарын ажилчид мөн олон улсын
зуучлал хариуцсан байгууллагуудын оролцоотойгоор хууль бусаар
нэвтрүүлэх гэсэн оролдлогууд гарсаныг илрүүлсэн юм.
http://www.unen.mn/content/33805.shtml

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих