ЧОЙБАЛСАН СУМ
Чойбалсан сумын анхны үүсэл түүхэн
бүрдэл нь Ар халхын автономит Монгол улсын Сэцэн хан аймгийн Чин ачит
бэйс Сансрайдоржийн хошууны зүүн талын хэд хэдэн отог, сум, шавиас
бүрдэнэ.
Ардын хувьсгалын жилүүдэд орон нутгийн Засаг захиргааны зохион
байгуулалтыг өөрчлөн шинэчилж 1931 онд Очирсүмбэр, Дэлгэрмөнх,
Баянталбай сумдыг нийлүүлэн Давст сум гэдэг нэртэйгээр Хулстайн говийн
баруун хойд талд Хаяа улаан гэдэг газар байгуулагдсан түүхтэй.
1944 онд Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар МУ-ын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн нэрээр нэрлэгдсэн.
1939 оны сүүлчээр тус сумын нутаг дэвсгэр дээгүүр Эрээнцаваас аймгийн
төв хүрэх төмөр зам тавигдаж, 1940 оны эхэнд ашиглалтанд орсон. Төмөр
замын томоохон буудлыг түшиглэн төвлөрөх нь зүйтэй гэж үзэж сумын төвийг
Сүмбэрээс нүүлгэн Хулстайн буланд нүүлгэн төвлөрүүлсэн.
Чойбалсан сум нь 1015,2 мянган га нутаг дэвгэртэй. 730 өрхийн 2967 хүн
амтай. Нийслэл Улаанбаатар хотоос 700 км, аймгийн төв Чойбалсан хотоос
56 км зайтай. Дэд бүтэц харьцангуй сайн хөгжих боломжтой.
Өвөг дээдсийн үеэс тахиж шүтэж ирсэн Гурванбаян, Дэлгэрмөнх, Дун уул,
Хутаг-Уул, Найнга, Булган, Буяндэлгэр, Баянбүрд зэрэг уул овоотой.
Домогт Хэрлэн гол, Монголын газрын зурагт хамгийн нам дор газар гэж
тэмдэглэгдсэн Хөх нуур, харах нүдний алсаас дүнхийсэн Халхын таван уул,
жилийн дөрвөн улирал газрын хөрснөөс халуун ус савсан байдаг Утаат
минжүүрийн рашаан зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай.
Тус сумын нутаг байгалийн ашигт малтмалаар баялаг. Тухайлбал Баян-уулын
алтны үндсэн орд, Цавын цайр хар тунгалаг, мөнгөний орд,Аралтын
шохойн орд, Мөргөцөгийн жоншны орд зэрэг юм.
Буурал түүхийн хуудаснаас алдар нэрээ дуурсган алдаршсан эрдэмтэн
мэргэд, гарамгай үйлстэн олон арваар тодорсоноос дурдахад Монгол улсын
хошой баатар, төрийг үндэслэн байгуулагчдын нэг маршал Х.Чойбалсан,
МУ-ын гавъяат хуульч Ч.Жамба, МУ-ын урлагийн гавъяат зүтгэлтэн зураач
Ч.Батмөнх, түүхийн ухааны доктор Г.Дэлэг, анагаах ухааны доктор эмч
Н.Дондог, дэд эрдэмтэн Ц.Цэрэн, Р.Дугар, дэслэгч генерал С.Равдан,
зохиолч Д.Бямба, шатрын спортын мастер Д.Бямба, чөлөөт бөхийн спортын
мастер Б.Бямба, улсын сайн малчин М.Санжаадорж, улсын аварга тариаланч
Цэнджав, анхны мянгат малчин Ж.Өлзийхутаг нар юм.
Суманд ажиллаж буй үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллагууд
а.Байгууллага б.Аж ахуйн нэгж байгууллага
1.Тамгын газар 1.”Баянталбай” ХК
2.10 жилийн сургууль 2.”Талын гэрэл” ХК
3.Хүн эмнэлэг 3.”Зайрт” ББНөхөрлөл
4.Цэцэрлэг 4.”Янзага” ХЭАА
5.ИТХурал
6.Холбооны газар
7.ХААН банкны салбар
8.ШТСтанц ажиллаж байна.
Нутгийн онцлог давуу тал, цаашдын ирээдүй
Тал хээрийн бүсэд оршдог учраас газар тариалан, хадлан тэжээл бэлтгэх таатай орчин бүрдсэн
Төмөр зам түшиглэн байрласан зам харилцаа сайтай
Эрчим хүчний найдвартай сүлжээнд холбогдсон
Худалдаа арилжаа хийдэг жилийн "Хавирга” боомттой
Цаашдаа дэд бүтэц хөгжүүлэх боломжтой
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих