Чита-Хиагт-Улаанбаатар чиглэлд автобусаар зорчигч тээвэрлэж эхэллээ. Энэ сарын 3-нд ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын нийслэл Чита хотын төв талбайгаас Монголын нийслэл Улаанбаатар хот руу дөрвөн автобус нэгэн зэрэг хөдөлжээ. Хиагтаар дамжин 1100 км замыг 13 цаг туулах энэхүү аяллын хоёр талын тасалбарын үнэ 5500 рубль юм байна. Зорчигчдыг "Өвөр Байгалын хязгаарын Чернобылийн сан” хэмээх ахмад дайчдын нийгэмлэг тээвэрлэж байгаа аж. Уг нийгэмлэг тус бүр нь 18 хүний суудалтай, тусгайлан тоноглосон, бага оврын дөрвөн автобусаар дээрх чиглэлд зорчигч тээврлэж байна. Чита-Улаанбаатарын хооронд явах зорчигч хэр олон байх нь тодорхой бус байгаа тул одоогоор зорчигч тээвэрлэх тогтсон хуваарь гаргаагүй аж. Тиймээс захиалгаар үйлчилж байгаа гэнэ. Аяллын захиалгыг Чита хотын аялал жуулчлалын нэгэн компани хүлээн авч байна.
Үүнээс гадна Дээд Ульхан шалган нэвтрүүлэх цэгээр дамжин Борз хотоос Дорнод аймгийн төв рүү автобусаар зорчигч тээвэрлэхээр Өвөр Байгалын хязгаарын эрх баригчид судалж байгаа юм. Энэ хязгаарын Агинск суурингийн бизнес эрхлэгчид Монгол руу автобусаар аялах сонирхолто
dnews.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих