Дуучин С.Жавхлан төрийн гурван өндөрлөгийг халз мэтгэлцээнд дуудах болсон талаараа мэдээлэл хийлээ.
Тэрбээр халз мэтгэлцээний асуултыг хоёрдугаар сарын 7-нд Чингисийн талбайд жагсаал зохион байгуулж, иргэдээс авах гэнэ. Энэ талаар дуучин С.Жавхлан "Монгол Улсын төрийн гурван өндөрлөг болоод УИХ-ын гишүүдийг халз мэтгэлцээнд дуудаж байна. Бид "Төр буруутай юу, Түмэн олон буруутай" сэдвээр мэтгэлцэж, иргэдийн асуултад хариулт авна. МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундариас гуравдугаар сарын 11-ний өдрийн 21.00-23.00 цагийн хооронд хоёр цагийн эфир цаг гаргаж өгөхийг хүсч байгаа. Бидний хүсэлтийг хүлээн авна гэдэгт найдаж байна" гэсэн юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих