
Дорнод аймгийн "Ягаан цээнэ” Өрхийн эрүүл мэндийн төвийнхөн "В”, "С”
вирус, хеликобактери илрүүлэх шинжилгээг саяхнаас үнэ төлбөргүй хийж
эхэллээ. Эднийхэн дээрх шинжилгээний багаж хэрэгслийг өөрсдийн дотоод
нөөц бололцоондоо тулгуурлан оруулж ирснээр өөрийн төвийн харьяаны
хүмүүст чирэгдэлгүй үйлчлэх нөхцлийг бүрдүүлж чадав. Урьд нь энэ төрлийн
шинжилгээг Бүсийн оношлогоо эмчилгээний төвд очиж хийлгэдэг, оочер
дугаар нь гүйцэгдэхгүй хүндрэлтэй байжээ. Тус төвийн дарга Ч.Аззаяагийн
ярьснаар 10 хүний гуравт нь "В” вирус илэрч, хеликобактери ч нэлээд
түгээмэл байгаа нь ажиглагджээ. "Ягаан цээнэ”-ийнхэн одоогоор 200 гаруй
хүнд дээрх төрлийн шинжилгээг хийгээд байна. Эдийн засгийн хүндрэлтэй
байгаа энэ үед хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө аймагтаа анх удаа үнэ
төлбөргүй үйлчилгээ үзүүлж байгаад үйлчлүүлэгчид нь тун талархалтай
байна.
Н.Мөнхсайхан
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8990
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих