Монголын ард тvмэн эрт дээр vеэсээ ном сударт онцгой хvндэтгэлтэй хандаж тvvнийг бичиж туурвих, урлан бvтээх vйлсэд хvч хөрөнгөө сэтгэл харамгvй зориулж ирсэн байна. Ном бvтээх vйлсэд ур, хөрөнгө оруулахаа буянтай vйлс хэмээн vзэж байсны ачаар маш олон тооны ном судар зөвхөн хvмvvсийн уншдаг ном гэдэг утгаасаа хальж урлагийн давтагдашгvй бvтээлийн хэмжээнд хvрчээ.
Өнөөдрийн бидэнд ямар vнэт ном судар өвлөгдөж vлдсэн талаар Хэл бичгийн ухааны доктор Ж.Сэржээтэй уулзаж тодрууллаа. "Сандуйн жvд". Энэ судар бол нэрт дархан Дагва тэргvvтэй урчуудын Х1Х зууны сvvлчээр цэвэр мөнгөн хуудсан дээр vсгийг хөөлгөн шарж алтдаад, эхлэл төгсгөлийн өгvvлбэрийг цул шижир алтаар шигтгэн урласан монгол номын vнэт дурсгал юм. Номын хуудас бvрд бурхны хөргийг алтаар товойлгож нэн урнаар хөөлгөн урлаж, алмаз, шvр, сувд тэргvvтнийг шигтгэн суулгасан байдаг. Манзуширийн хийдэд урлан бvтээсэн ганц хувь судар. Уг судрыг монгол дархны хөөмөл, шармалын аргыг хэрэглэн цэвэр мөнгийг 59х15 см хэмжээтэй хуудас болгон давтаж хуудсан дээрээ номынхоо vгийг хөөлгөн цохиж алтаар шарсан байна. Зөвхөн номын нэг хуудас нь 1.2-3.74 кг жинтэй бөгөөд нийтдээ 1460 лан буюу 52 кг 560 г цэвэр алт, мөнгө орсон байна.
Энэхvv номыг Манзуширийн хийдэд хутагт Цэрэндорж хэрэглэж байгаад VIII Богд Жавзандамбын номын сангаар дамжин 1924 онд Улсын төв номын санд иржээ. 1995 онд Монголын тvvх соёлын хосгvй vнэт дурсгалын жагсаалтад бvртгэгджээ. "Монгол шунхан барын Данжуур" 226 боть юм. өДанжуурын доторхи нэлээд номыг Х1V зууны vеэс эхлэн монгол хэлэнд орчуулсаар ирсэн боловч 1740-өөд оноос бvх монгол нутгаас 200 орчим орчуулагчийг цуглуулан ихээхэн хvчин чармайлт тавьсны дvнд 1749 онд Данжуурыг бvтнээр нь орчуулан дуусгаж 226 ботиор, модон бараар хэвлэн гаргажээ. Данжуур нь гvн ухаан, учир шалтгааны ухаан, анагаах ухаан, урлах ухаан, дуун ухаан зэрэг шинжлэх ухааны олон салбарыг хамарсан 3427 нэр тєрлийн ном, зохиолыг багтаасан 107839 хуудастай их хєлгєн судар юм. Ганжуур, Данжуурыг монгол хэлэнд орчуулах, хэвд сийлэх, бичээч, урчуудын хvнс, ажлын хөлсөнд нийт 41600 гаруй лан мөнгө орсоноос 31200 лан мөнгийг монголын ард тvмэн сайн дураар тусалж, бусдыг нь улсын сангаас гаргажээ.
Монгол Данжуурын бvрэн боть Монгол улсын Тєв номын санд хадгалагдаж байна.1995 онд хосгvй vнэт дурсгалын жагсаалтанд оруулан баталжээ. "Vйсэн дээр бичсэн ном". Монголчууд эрт vеэс хус модны vйсэн дээр ном судар бичиж байсан баримт нэлээд олджээ. 1930 онд ОХУ-ын Ижил мөрний хөвөөнөөс XIII зууны сvvл vеэр монгол уйгураар бичсэн 25 хуудас vйсэн дээрх бичиг олдсон нь "Алтан ордны vйсэн дээр бичиг" хэмээн алдаршсан юм. 1970 онд Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дахь Хар бухын балгасны чулуун суваргаас Х.Пэрлээ нарын эрдэмтэд нэлээд олон тооны vйсэн дээр бичсэн бичгvvдийг олжээ. Эдгээр бичгийн дотор ХV1 зууны хоёрдугаар хагасаас эхлэн ХVП зууны 40-өөд он хvртэлх хугацаанд Халхын олон хошууны ноёдын 18 удаагийн чуулганаар хэлэлцэн тогтоосон 18 цаазын хураамж хуулга байсан байна. Эдгээр цаазын хуулгын vйсэн хуудсын хэмжээ 10х14 см. Хусны vйсний өнгөн талыг хуулан цэвэрлэж, дэвтэрлэн утсаар vдсэний дараа ар өвөр талд бичгээ бичжээ.
"Дөрвөн хэлний хадмал Жамбалцанжид". Улсын төв номын санд хадгалагдаж байгаа нэлээд эртний номын нэгэнд энэхvv Жамбалцанжид хэмээх модон барын нугалбар судар зvй ёсоор орно. Энэхvv судрыг санскрит, төвд, монгол, хятад дөрвөн хэлээр хадаж 1502 онд модон бараар хэвлэжээ. Энэ ном нь монголын сонгодог бичгийн хэлний өмнөх дурсгал тєдийгvй, нугалбар номын нэгэн өвөрмөц төлөөлөгч болдгоороо монгол vсэг бичгийн тvvх, ном судлалд чухал ач холбогдолтой дурсгал юм. Энэ номыг Тvмэдийн алтан хааны ач эрх Баягууд баатар дай хун тайжийн зарлигаар тvvний хvv Чойжамц тойн цагаагчин туулай жил буюу Мин улсын Хун Жы хааны 15 дугаар онд хэвлэсэн тухай мэдээ бий. "Алтан товч". Энэхvv зохиол нь Эртний хаадын vндэслэсэн тєр ёсны зохиолыг товчлон хураасан байдаг ба ХVП зууны монголын эрдэмтэн, гvvш Лувсанданзан энэхvv шастирыг 1657 онд зохиож, Чингис хаанаас эхлээд Лигдэн хаан хvртэлх vеийн монголын тvvхийг хамран өгvvлжээ.
Эрдэмтдийн дунд "Лу-Алтан товч" хэмээн алдаршсан. Энэхvv гар бичмэл нь 19х61,4 см хэмжээтэй болгомол цаасан дээр хулсан vзгээр бичсэн 177 хуудастай. "Зэс барын Жадамба". ХХ зууны эхээр монголын нэрт сийлбэрчин бор Чvлтэм, Тунгийн Шар тэргvvтэй дархчуудын зэсээр сийлж хийсэн номын бvрэн бар. Жадамба хэмээх энэ номын 13,5х63,5 см хэмжээтэй 1494 хуудастай зэс бар. "Есөн эрдэнээр бичсэн Ганжуур". Монголчууд зөвхөн алт, мөнгөөр ном бичээд зогсолгvй есөн эрдэнэ, долоон эрдэнэ, таван эрдэнээр олон ном бичсэн нь өнөөдөр уламжлан иржээ. Алт, мөнгө, шvр, сувд, оюу, номин, тана, зэс, ганг тусгай технологиор найруулан бэх болгож бийрээр бичиж байв. Есөн эрдэнийн Ганжуурыг боловсруулсан хар цаасан дээр мөнгө,оюу, шvр, сувд, дун, алт, зэс, номин гэх мэт есөн эрдэнээр vсэг, мөр сэлгvvлэн бичжээ.
Судрын цаасны хэмжээ 16,5х70,5 см, эх бичгийн хэмжээ 12х50 см. Есөн эрдэнээр бичсэн энэхvv бичмэл Ганжуурыг Тєвдийн Далай ламаас тавдугаар Богдод өргөсөн юм. Одоо улсын төв номын санд 108 боть хадгалагдаж байна. "Доржжодов" хэмээх хөлгөн судрыг мөн цалин цагаан мєнгєн хуудсан дээр шижир алтаар урласан 32 хуудастай Улсын тєв номын санд хадгалагдаж байна. Эхний хоёр хуудасны vсгийг шижир алтаар урлаж мөнгөн хуудсан дээр бэхэлсэн, шvрэн чимэглэлтэй таван бурхантай. Судрын хуудасны хэмжээ 74,3х22,3 см. "Ногоон дарь эх". Монголын нэрт эрдэмтэн толь зvйч, төвдөч С.Шагж ХХ зууны эхээр 1914 онд хялгасаар бичсэн гар бичмэл. 5,5х5,5 см хэмжээтэй цаасан дээр ногоон дарь эхийн туужийг тєвд vсгээр багтаан бичсэн. Энэ ном бол Монгол улсын хамгийн жижиг номын тоонд ордог байна. Шагж гуай энэ номыг бичихдээ зуны аагим нартай өдөр гэрийнхээ өрхийг битvvлэн татаж, өрхний завсраар өчvvхэн зай гарган тvvгээр туссан нарны хурц гэрэлд бичсэн гэдэг. Тvvнийг энгийн нvдээр унших боломжгvй жижиг vсэгтэй тул єсгєдєг шил хэрэглэн уншдаг байна. "Чингис хааны угийн бичиг". Одоо байгаа баттай баримтаас vзвэл монголчууд VIII зууны vеэс удам угсаагаа амаар болон бичгээр vр хойчдоо дамжуулан уламжлуулсаар иржээ.
Хамгийн эртний бөгөөд олон хаадын өвөг Бөртэ чино, Гоо марал хоёроос эхэлсэн монгол хаадын угийн бичиг болно. Энэ угийн бичиг нь Бида хэмээх монгол улсын анхны ноён болгон єргємжилсєн Бөртэ чиноос эхлэн Тvшээт хан Гомдодорж, Сэцэн хан Шолой нарын vр хvvхдvvдийг хvртэл 42 vеийн угсаа гарлыг даварлан наасан муутуу цаасан дээр хар, улаан бэх хэрэглэн бийрээр бичсэн нь бичгийн хэв, доторхи хvний vе бvрийг тасархай улаан шугамаар зааглан дээрээс нь доош цувруулан хар бэхээр бичжээ. Мөн Чингис хаан болон Өгдэй хааны эзэлж байсан улсууд зэрэг тvvхийн материалууд байдаг байна. Их хаадын нэрийг улаан өнгөөр бичсэн байдаг ажээ. Энэхvv vнэт ховор бvтээлvvд нь Vндэсний төв номын санд хадгалагдаж байдаг
Эх сурвалж: Монголын ундэсний номын сан Д.Догсмаа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих